Open iToim app
Нийгэм | 1 мин уншина

Баар, ресторанууд 00.00 цаг хүртэл ажиллана

Баар, ресторанууд 00.00 цаг хүртэл ажиллана
Нийтэлсэн 2016 оны 9 сарын 13
Согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй газруудын ажиллах цагийн хязгаарт өөрчлөлт орууллаа. Ирэх сарын 1-нээс зургаадугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд  Баар, ресторанууд шөнийн 00.00 цаг хүртэл, зургаадугаар сарын 1-нээс аравдугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд 02.00 цаг хүртэл үйл ажиллагаа явуулахаар тусгасан захирамжийн төслийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас боловсруулсан байна. Улирлын чанартай цагийн хуваарийн өөрчлөлт хийх нь зүйтэй гэж Ажлын хэсэг үзжээ.
Захирамжийн төсөлд Улаанбаатар хотын Цагдаагийн газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас санал авч нэгтгэсэн байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн