Open iToim app
Эдийн засаг | 3 мин уншина

Ашигтай ажилласан бол 1072 хувьцааны ногдол ашгийг авъя!

Ашигтай ажилласан бол 1072  хувьцааны ногдол ашгийг авъя!
Нийтэлсэн 2015 оны 4 сарын 29
Долоо хоногийн өмнө УИХ-ын Тамгийн газраас Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээний төслийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт буцааж байгаагаа албан ёсоор мэдэгдсэн.  УИХ тогтоол боловсруулах шаардлагыг хангаагүй, баримт бичиг дутуу бүрдүүлж өгсөнөөс болж буцааж байна гэж УИХ-ын Тамгийн газрын дарга Болдбаатар хэлж байв. Харин УИХ-ын дарга З.Энхболд "Хоёр сая хувьцаа эзэмшигчдээсэээ зөвшөөрөл аваагүй учраас Тавантолгойн төслийг  буцаав" гэж твийтр хуудсанаа жиргэсэн. Өөрөөр хэлбэл, УИХ-ын дарга "Эрдэнэс-Тавантолгой"-н хувьцаа эзэмшигч 2.4 сая иргэнээс Тавантолгойг ашиглаж эдийн засгийн эргэлтэнд оруулж, хөрөнгө оруулагчидшилжүүлэх талаар асууж, зөвшөөрөл авахыг шаардсан. 
Тэгвэл олон нийтээс үүнтэй ижил төстэй шаардлагыг төрийн өмчит Эрдэнэс-Тавантолгой компанид тавья. Тус компани ашигтай ажилласан юм бол хувьцаа эзэмшигч 2.4 иргэн ногдол ашгаа авья гэж. Учир нь, энэ долоо хоногийн эхний өдрөөс эхлэн Эрдэнэс-Тавантолгойн компани сүүлийн гурван жилд ашигтай ажиллаж байгаа талаархи тайлангаа хэвлэлүүдэд өгчээ. Мөн "Эрдэнэс-Тавантолгой"-н гүйцэтгэх захирал асан Я.Батсуурь Цагдан хорин 461 дүгээр ангиас суллагдаж батлан даалтад гарсныхаа дараахан АН-ын бүлэгт Тавантолгойн асуудлаар хаалттай мэдээлэл хийв. Тэрээр  "Эрдэнэс-Тавантолгой бол ашигтай ажиллаж байгаа компани гэж мэдэгдсэн тухай хэвлэлүүд мэдээлж байна. Түүний энэ мэдэгдлийг угтаж, ба зэрэгцүүлж "Эрдэнэс-Тавантолгой" ашигтай ажилласан талаархи тайлан ч гарчээ. Тайланд тус компани 2012 онд 208 тэрбум төгрөгийн борлуулалт хийж нийт 20 гаруй тэрбумын ашигтай ажилласан бол 2013 онд 17.5 тэрбум, өнгөрсөн онд 23.2 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан гэж дурдаж. Өөрөөр хэлбэл, сүүлийн гурван жилийн хугацаанд "Эрдэнэс-Тавантолгой" компани 60 тэрбумын ашигтай ажилласан гэсэн үг. 
Тэгэхээр Эрдэнэс-Тавантолгой компани ашигт ажиллагаанаасаа хувьцаа эзэмшигч 2.4 сая иргэндээ ногдол ашиг хуваарилах нь зүйн хэрэг.  УИХ-ын дарга Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээг хэлэлцэхээс өмнө хувьцаа эзэмшигч 2.4 сая иргэнээс зөвшөөрөл авчир гэж шаардсан шиг иргэн бүр хувьцаандаа ногдох ашгаа "Эрдэнэс-Тавантолгой" компаниас нэхэмжилье. 
Бодит байдал дээр УИХ-ын даргын тавьсан шаардлага  амьдрал дээр хэрэгжих боломжгүй байсан шиг иргэн бүр "Эрдэнэс-Тавантолгой"-н ашигт ажиллагаанаас ногдол ашиг авах боломжгүй.
"Эрдэнэс-Тавантолгой" компани ашигтай ажилласан гэдэг нь үнэн үү.
Өр 900, ашиг 60
"Эрдэнэс-Тавантолгой" компани 2014 оны тайландаа гадаад, дотоод өр нийлээд 900 тэрбум төгрөгийн өр төлбөртэй. Үүнээс Хөгжлийн банкнаас урт хугацаатай зээлсэн 471 тэрбум, бусад банкаас 64 тэрбум төгрөгийн зээлтэй. Дээр нь Чалькод 175 тэрбум төгрөгийн өртэй ажиллаж байгаа юм байна. Хэдий сүүлийн гурван жилд Эрдэнэс-Тавантолгойн компанийн олборлолт борлуулалт нэмэгдсэн ч өрийн хэмжээ хоёр дахин нэмэгдсэн байна. Ямар ч эрүүл ухаантай хүн эргэлзэнэ.  Нийт 900 тэрбум төгрөгийн өртэй хэрнээ сүүлийн гурван жилд 60 тэрбумын ашигтай ажиллах боломжтой юу. Өөрөөр хэлбэл, "Эрдэнэс-Тавантолгой" компани сүүлийн гурван жилд 900 тэрбум зээл авч, 60 тэрбумын ашигтай ажиллаж гэж харагдаж байна.
Үнэ ба 60 тэрбумын ашиг
Өнгөрсөн жил 5.7 сая тонн коксжсон нүүрс экспортолж 400 тэрбум төгрөгийн борлуулалт хийж 23.2 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан гэжээ. Ингэхдээ "Эрдэнэс-Тавантолгой" компани уурхайн аман дээрээ 31 ам.доллараар нүүрсээ борлуулсан байна. Экспортод гаргасан ихэнхи нүүрсээ уурхайн аман дээрээсээ борлуулсан байна. Учир нь, тээвэрлэлтийн зардал болон олборлолтын өртгийг тооцвол нэг тонн нүүрсийг дунджаар 35 ам.доллараар борлуулна гэсэн үг. Тэгэхээр тус  компани зөвхөн олборлолтын өртгөө тооцож л 31 ам.доллараар нүүрсээ экспортолсон хэрэг. Өнгөрсөн жил хамгийн их хөрс хуулалт хийж, хамгийн бага үнээр их хэмжээгээ нүүрс экспортолсон компани болсон.
Зөвхөн энэ хоёр жишээнээс ашигтай ажилласан биш харин ч алдагдалтай, өр зээлтэй, нүүрсний үнэ цэн буурсан харагдана. Хэрвээ үнэхээр ашигтай ажиллаж байгаа бол 2.4 иргэн компанийн ашгаас ногдол ашгаа авах нь зүйн хэрэг билээ. 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн