Хүн төрөлхтөний түүхэнд арилшгүй мөрөө үлдээсэн Дэлхийн II дайн болон Чөлөөлөх дайны 71 жилийн ой ирэх даваа гаригт тохиох гэж байна. Дайны үеийг дурсан санах, тухайн үеийн байдлын нэг гэрч нь дуу юм. Зөвлөлтийн цэргүүдэд эрч хүч, ард иргэдэд итгэл зориг нэмж байсан нь ч дуу, хөгжим. Тиймээс ялалтын баярын жагсаалд тоглогдох цэргийн маршид ОХУ-ын Засгийн газар онцгой анхаарал хандуулж байна. Маргааш болох сүрт жагсаалын үеэр долоон марш эгшиглүүлэн алхах юм. Ингээд дайны үед цэргүүд, ард түмэнд итгэл найдвар бэлэглэж, тэдний зовлон жаргалыг хуваалцаж байсан маргааш Улаан талбайд эгшиглэх Оросыг ялалтад замчилсан цэргийн алдартай долоон дууны жагсаалтыг нийтэлж байна.
“Мне кажется порою, что солдаты, С кровавых не пришедшие полей, Не в землю эту полегли когда-то, А превратились в белых журавлей” Дууны үг Зөвлөлтийн жүжигчин, дуучин Марк Бернесийн дуулсан “Журавли” дуу бол дайны жилүүдийн хамгийн алдартай дууны нэг юм. Дагестаны яруу найрагч Расул Гамзатов энэ дууны шүлгийг өөрийн төрөлх авар хэл дээр бичсэн байдаг. Үүнийг нь Оросын яруу найрагч-орчуулагч Наум Гребнев орчуулан 1968 онд “Новый Мир” хэмээх уран зохиолын сонин дээр тухайн жил нийтэлсэн байдаг. Сонинд нийтлэгдсэн дууны үгийг уншсаныхаа дараа Бернес яруу найрагч Гребнев руу утасдаж, дууны үгээр Аугаа их эх орны дайны үеэр нас барсан цэрэгт зориулсан дуу хийх хүсэлтээ илэрхийлснээр энэ дуу бүтжээ. Яруу найрагч Расул Гамзатовын шүлгэний орчуулганд хөгжмийн зохиолч Ян Френкель аялгуу зохиосон байна. ЗХУ-ын нэрт дуучин Марк Бернес 1969 оны зургадугаар сарын 8-нд анх дуулж бичүүлснээр энэ дуу дэлхий дахинаа түгэн тархах гараагаа эхэлсэн түүхтэй. Харамсалтай нь Оросын ард түмний хайртай дуучин Марк Бернес энэ дуугаа дуулснаас хойш хоёр сарын дараа буюу 1969 оны наймдугаар сарын 16-нд нас барсан юм.
Темная ночь, только пули свистят по степи, Только ветер гудит в проводах, тускло звезды мерцают. В темную ночь ты, любимая, знаю, не спишь, И у детской кроватки тайком ты слезу утираешь.Дууны үг Энэхүү дууг анх 1943 онд гарсан “Хоёр цэрэг” кинонд Марк Бернес анх дуулсан байдаг. Бернес энэхүү кинонд эхнэр, хүүхдээ бодон “Тёмная Ночь” дууг шөнө дөлөөр дуулж байгаа цэргийн дүрд тоглосон байдаг. Хожим буюу 1960 онд энэ дууг Польшийн дуучин Вера Гран дуулж сонсогчдын хүртээл болгосон байдаг.
Пыль да туман, Холода тревоги Да степной бурьян. Знать не можешь Доли Своей, Может, крылья сложишь Посреди степей.Дууны үг Энэхүү дууг Аугаа их эх орны дайны ялалтаас хэдхэн сарын дараа бичсэн байдаг. Лев Ошанины үг, ЗХУ-ын хөгжмийн зохиолч, удирдаач Анатолий Новиковын найруулгаар энэхүү дуу бүтсэн ч хараахан олны хүртээл болоогүй байв. Найруулагч Сергей Юткевич энэ дууг анх арваннэгдүгээр сарын 7-ны ялалтын баярын үеэр тавигдсан "Ялалтын хавар" жүжигтээ тавьж, олон нийтэд хамгийн анх хүргэсэн байдаг. Энэхүү дуу нь хүмүүсийн дайны үеийн зовлон, шаналалыг дурссан байдаг.
Расцветали яблони и груши,
Поплыли туманы над рекой.
Выходила на берег Катюша, На высокий берегнакрутой. Дууны үг “Катюша” дууг 1938 онд бичиж, анх Зөвлөлтийн жазз дуучин Валентина Батишчева дуулсан байдаг. Энэ дуу дайны үеийн хамгийн алдартай дуунуудын нэг байсан бөгөөд дайснаас өөрсдийн газар нутгийг хамгаалахаар тэмцэж буй дайчдын дунд хамгийн түгээмэл дуу байв. Дуунд Катюша хэмээх залуу бүсгүй, түүний хайртай, эх орноо хамгаалахын тулд дайнд явсан цэрэг залуу хоёрын талаар өгүүлдэг. Энэхүү дуу одоо ч Оросын үндэсний Спартак Москва хөлбөмбөгийн клубын фэнүүдийн дунд хамгийн алдартай дууны нэг юм.
Как-то летом на рассвете Заглянул в соседний сад. Там смуглянка-молдаванка Собирала виноград. Я краснею, я бледнею, Захотелось вдруг сказать: Станем над рекою Зорьки летние встречать! Дууны үг 1940 онд Яков Шведовын үгээр бичсэн, Анатолий Новиковын хөгжмөөр бүтсэн энэ дуу 1917-1922 оны Иргэний дайны Оросын эмэгтэй партизануудын алдаршуулах зорилготой юм. Дуунд залуу молдав бүсгүйд хайртай болсон залуу, тэдний хайрын талаар өгүүлэх бөгөөд бүсгүй нь залууг нам хөдөлгөөнд нэгдэхийг ятгаж байгаа тухай өгүүлдэг. Смуглянка дуу бүтсэний дараа хэдэн жилийн турш дуулахыг хориглосон бөгөөд үүнээс хойш анх 1944 онд Москвад болсон Чайковскийн алдрын танхимын анхны тоглолтын үеэр эгшиглүүлсэн байдаг.
Үүний дараа хайр, амьдрал, үхлийн талаар өгүүлэх ЗХУ-ын үеийн "Тулалдаанд зөвхөн хашрууд ниснэ" буюу "В бой идут одни старики" кинонд Смуглянка дууг ашигласан байдаг. Киног тухайн үед 44 сая хүн үзсэн гэгддэг бөгөөд өдгөө "Смуглянка" нь ОХУ-ын ардын хөгжмийн чухал хэсэг болжээ.
6. Священная война (слова песни)
Вставай, страна огромная,
Вставай на смертный бой С фашистской силой темною, С проклятою ордой Дууны үг Цэргийн "Александров" чуулгын дуулдаг байсан энэ дуу дайны үеийн сүлд дуу гэж албан бусаар нэрлэгддэг. Тус чуулгын удирдаач Александр Александров нь Зөвлөлтийн албан ёсны төрийн дууллыг бичсэн хүн юм. "Ариун дайн" хэмээх энэ дуу дайчдын эр зориг, ЗХУ-ын цэргийн зоримог байдлын тухай өгүүлдэг. Нацистын арми Калуга, Ржев болон Калининд суурьшиж, ноёрхлоо тогтоогоод байх үед энэ дууг Москвагийн бүх холбооны радиогоор өглөө бүр цацдаг байжээ. Өдгөө ардын урлагийн алдартай дууны нэг болсон энэ дуу ЗХУ-ын цэргүүдэд урам зорим өгч, ялалт тэмүүлэх эр зоригийг нэмэгдүүлсэн гэж үздэг байна.
День Победы, как он был от нас далек, Как в костре потухшем таял уголек. Были версты, обгорелые, в пыли, - Этот день мы приближали как могли. Дууны үг Яруу найрагч Владимир Харитонов, хөгжмийн зохиолч Дэвид Тухманов нарын зохиосон энэ дуу нацист Германы ялагдал, эх орны дайны ялалтын 30 жилийн ойд зориулсан дууны тэмцээнд зориулагдсан байдаг. Шүүгчид дууны зарим үг хэтэрхий ойлгомжгүй, зохисгүй газарт уянгын халилыг оруулсан гэх мэтээр шүүмжилсэн байдаг. Дууны аяыг танго болон фокстрот бүжгийн аянаас санаа авсан гэх шүүмжлэл ч дагуулж байв. Учир нь, энэ бүжгүүдийн ЗХУ-ын хөрөнгөтнүүдийн үзэл суртал гэж үзээд тийм ч таатай хүлээж авдаггүй байжээ. Хэдий шүүгчдийн хатуу зэмлэл хүртсэн ч энэ дуу ард түмний дунд түгээмэл болж, алдартай дууны нэг болж чадсан байна.