Open iToim app
Соёл, урлаг | 1 мин уншина

"Атганд үлдсэн эрдэнэ"-тэй хамт олон улсын 85 кино Оскарт нэр дэвшихээр өрсөлдөнө

"Атганд үлдсэн эрдэнэ"-тэй хамт олон улсын 85 кино Оскарт нэр дэвшихээр өрсөлдөнө
Нийтэлсэн 2016 оны 11 сарын 21
Америкийн кино академиас жил бүр зохион байгуулдаг, кино үйлдвэрлэлийн салбарын шилдгүүдийг тодруулдаг Академийн дээд шагнал буюу Оксарын 89 дэх удаагийн шагнал гардуулах ёслол ирэх оны хоёрдугаар сарын 27-нд болно. Энэхүү ёслолын үеэр кино үйлдвэрлэлийн 24 төрөлд шилдгүүдийг тодруулах бөгөөд үүний нэг нь “Гадаад хэл дээрх шилдэг кино” төрөл юм.
Энэ төрөлд “Хувьсал” продакшны бүтээл “Атганд үлдсэн эрдэнэ” киног нэр дэвшүүлээд байгаа аж. Одоогоор Оскарын кино наадмын "Гадаад хэл дээрх шилдэг кино" төрөлд 85 кино нэр дэвшихээр өрсөлдөж байгаагаас, кино шүүмжлэгчид Германы “Toni Erdmann”, Ираны “The Salesman”, Чилийн “Neruda”, Францын “Elle”, Испанийн “Julietta” зэрэг киног албан ёсоор нэр дэвших магадлалтай гурван киногоор нэрлэж байна.
Түүчлэн “Ану хатан”, “Бодлын хулгайч” зэрэг киноны гүйцэтгэх продюссер, ерөнхий зураглаачаар ажилласан Д.Ангараг Монгол киног Оскарт нэр дэвшүүлэх бүрэн эрхт гишүүн болжээ. Энэ эрх ирэх оны гуравдугаар сарын 15-ны өдрөөс идэвхжиж эхлэх бөгөөд ингэснээр Оскарт Монгол Улсын кино нэр дэвших бүрэн боломжтой болсон байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн