Open iToim app
Эдийн засаг | 1 мин уншина

АН-ын бүлэг Тавантолгойг Засгийн газарт буцаах бололтой

АН-ын бүлэг Тавантолгойг Засгийн газарт буцаах бололтой
Нийтэлсэн 2015 оны 4 сарын 29
АН-ын бүлэг Тавантолгойн асуудлаар өчигдөр орой болтол хуралджээ. Тэд улстөрийн нэгдсэн шийдэл гаргаагүй ч, ерөнхийдөө намын Гүйцэтгэх зөвлөлийнхөө шийдвэрийг дэмжихээр болсон байна. Гүйцэтгэх зөвлөл нь Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулж, хөдөлгөх нь зөв, гэхдээ 51 хувь дээр нь төрийн өмчит “Эрдэнэс-Тавантолгой”-г оруулах хэрэгтэй гэж шийдсэн юм. Энэ тухай тус намын ерөнхий нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр өчигдөр хэвлэлийнхэнд мэдээлсэн.
Тийм учраас АН-ын бүлгийнхэн маргааш, нөгөөдөр болох УИХ-ын чуулганаас Тавантолгойн төслийг одоогийн хувилбараар хэлэлцэхийг дэмжихгүй бололтой. Хэлэлцэх эсэхийг дэмжсэн тохиолдолд байнгын хороодоор асуудлыг хэлэлцдэг УИХ-ын дэгтэй юм. Харин дэмжээгүй тохиолдолд “хувилбараа өөрчил, 51 хувьд нь төрийн өмчит “Эрдэнэс-Тавантолгой”-г оруулж 49 хувь дээр нь хөрөнгө оруулагчдыг оролцуул” гэсэн даалгавар өгч төслийг Засгийн газарт буцаах байх гэж эх сурвалж хэллээ.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн