Open iToim app
Нийгэм | 2 мин уншина

Ш.Анхмаа: Нийслэлээс шинэ жилийн баярт зориулж гурван том арга хэмжээ зохион байгуулна

Ш.Анхмаа: Нийслэлээс шинэ жилийн баярт зориулж гурван том арга хэмжээ зохион байгуулна
Нийтэлсэн 2017 оны 12 сарын 12
Шинэ жилийн баярт зориулж ямар үйл ажиллагаа зохион байгуулах талаар Улаанбаатар хотын даргын орлогч дарга Ш.АНХМАА-гаас тодрууллаа. 
-Энэ жил “Шинэ жил”-ийн баяраар Нийслэлд ямар арга хэмжээнүүд болох вэ. Онцлох зүйл бий юу?
-Энэ жил Шинэ жилийн баярыг тохиолдуулан Нийслэлийн хүрээнд гурван том арга хэмжээ болно. Арванхоёрдугаар сарын 31-ний орой Сүхбаатарын талбайд “Улаанбаатарын мөнгөн үдэш” баярын цэнгүүн болох бөгөөд хүнсний худалдаа үйлчилгээний төрөлжсөн цэгүүд ажиллана. Хамгийн ойрын онцлох  арга хэмжээ нь арванхоёрдугаар сарын 15-нд   “Сүлд модны гэрэл асаах” ажиллагаа Сүхбаатарын  талбайд 18.00 цагт болно. Энэхүү арга хэмжээг нээж хотын дарга С.Батболд   үг хэлж, дараагаар нь тусгай урлагийн хөтөлбөрүүдтэйгээр зохион байгуулна.  Тиймээс Нийслэлийн иргэд өргөнөөр оролцох боломжтой юм.  Түүнчлэн арванхоёрдугаар сарын 15-17-ны өдрүүдэд “Шөнийн гэрэлт гудамж”-нд Шинэ жилийн холбогдолтой худалдаа, үйлчилгээ зохион байгуулахаар байна.
-Он гарах үеэр замын төв замын ачаалал ихэсдэг. Үүнийг хэрхэн шийдвэрлэх вэ?
-Энэ жилийн хувьд есөн дүүрэг тус бүр  өөрсдийнхөө нутаг дэвсгэр дээр шинэ жилийн баяраа тэмдэглэн өнгөрүүлэхээр болж, төлөвлөгөө гарган ажилдаа орсон. Ингэснээр төв талбайн төвлөрлийг бууруулж, гэртэйгээ ойрхон тэмдэглэх боломжтой юм.  
-Нийтийн тээврийн нэмэлт маршрутыг яаж шийдсэн бэ?
-Нийтийн тээврийн тухайд 31-ний орой үнэ төлбөргүй үйлчлэх нийтийн тээврийн автобус үйлчлэх  маршрут гаргасан.  Үүнд,
undefined
 -Хүүхдүүдэд зориулсан шинэ жилийн арга хэмжээнүүдийг хэзээ зохион байгуулах вэ?  
-Нийслэлийн хувьд жил бүр зохион байгуулагддаг  амьжиргааны баталгаажих төвшнөөс доогуур орлоготой өрхийн хүүхдүүдэд зориулсан “Сүлд модны наадам”  урлагийн арга хэмжээ энэ сарын 23-нд зохион Нийслэлийн хүүхдийн хөгжлийн газраас зохион байгуулна.  Харин Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа халамж асрамжийн төвүүдийн хүүхдүүдэд зориулсан шинэ жилийн арга хэмжээ Хүүхдийн ордонд 26-нд болно. Мөн Нийслэлийн хэмжээнд дөрвөн газар 31-нд ёслолын буудлага хийнэ.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн