Open iToim app
Нийгэм | 2 мин уншина

Анхаар: ​Нэг уут бэлгэнд 400 грамм сахар агуулагдаж байгааг тогтоожээ

Анхаар: ​Нэг уут бэлгэнд 400 грамм сахар агуулагдаж байгааг тогтоожээ
Нийтэлсэн 2016 оны 12 сарын 19
Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс шинэ жилийн хүүхдийн бэлгэнд агуулагдаж байгаа сахарын хэмжээг тогтоосон байна. Дэлгүүр, супермаркетаар зарж байгаа 15-20 мянган төгрөгийн үнэтэй зарагдаж байгаа хүүхдийн бэлгэн дэх сахарын хэмжээг тооцоход нэг уут бэлгэнд агуулагдаж байгаа сахарын хэмжээ хоёр стакан дүүрэхээр байна гэсэн тооцоог хийжээ. Өөрөөр хэлбэл, шинэ жилийн хүүхдийн бэлгэнд ойролцоогоор 400 грамм сахар агуулагдаж байгааг тогтоосон байна. Эцэг эхчүүд хүүхдийнхээ эрүүл мэндийг эрхэмлэн шинэ жилийн бэлгэнд сахар агуулсан бүтээгдэхүүн сонгохоос татгалзаж, бэлгийн сонголтоо зөв хийхийг сануулж байна. Хүнсний аюулгүй байдлыг хангаж  шинэ жилийн баяр ёслолын үеэр хоол хүнсний халдвар, хордлогоос урьдчилан сэргийлэхийг иргэд та бүхэнд анхааруулж байна.
ХҮҮХДИЙН БЭЛГЭНД ОРОХ ХҮНСИЙГ ХУДАЛДАН АВАХДАА ЮУ АНХААРАХ ВЭ?
  • Хүнсний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн газар, гарал үүсэл нь тодорхой эсэх;
  • Хүнсний бүтээгдэхүүний хадгалалтын хугацаа дуусаагүй эсэх;
  • Хүнсний бүтээгдэхүүний сав, баглаа боодлын бүрэн бүтэн байдал алдагдсан эсэх;
  • Хүнснийг шинжилгээ, баталгаажуулалтанд хамруулсан эсэх;
  • Хүүхдэд хэрэглэхийг хориглосон хүнсний бүтээгдэхүүн бэлгэнд байгаа эсэх;
ХЭРЭВ:
  • Өнгө - /өнгө өөрчлөгдсөн, хөгцөрсөн, харласан, сааралтсан бол/;
  • Хэмжээ - /шошгонд заасан хэмжээнээс багассан, томорсон/
  • Хэлбэр - /бяцарсан, бутарсан, үйрсэн/
  • Шингэн, хагас шингэн бүтээгдэхүүний төлөв өөрчлөгдсөн /тунадас, булингар үүссэн эсэх/
  • Сав баглаа боодол бүрэн бүтэн байдал - /цоорсон, урагдсан, хагарсан, ан цав гарсан/
  • Үнэр - /эвгүй үнэр байвал/
  • Амт - /исгэлэн, гашуун, шорвог, хэт чихэрлэг болсон/
  • Лаазалсан бүтээгдэхүүний сав нь зэвэрсэн, хонхойж цохигдсон, хий дүүрч таг нь төмбийсэн, дарахад хонхолзож, бамбаж үүссэн, задалж үзэхэд дээр нь хийн бөмбөлөг үүссэн байвал;
  • Хүнсний бүтээгдэхүүнийг шошгонд тусгасан нөхцөлд хадгалж, худалдаалаагүй бол;
  • Хүнсний бүтээгдэхүүний шошгонд агуулагдах мэдээлэл шаардлага хангаагүй, буруу шошголсон бол;
  • Хүнсийг зориулалт, зааврын дагуу хадгалаагүй, бэлтгээгүй, боловсруулаагүй, хуурамч бүтээгдэхүүн байвал;
  • Ариун цэврийн шаардлага хангаагүй, бохир орчинд явуулж буй худалдаа, үйлчилгээнээс хүнсний бүтээгдэхүүн худалдан авахгүй байх нь хоол хүнсээр дамжих аливаа өвчин эмгэгээс Та өөрийгөө болон гэр бүлээ сэргийлэх чухал алхам болно.
ХҮҮХДИЙН БЭЛГЭНД ДАРААХ ХҮНСНИЙ БИТГИЙ СОНГООРОЙ
  • Байгалийн бус өтгөрүүлсэн сироп ашиглаж үйлдвэрлэсэн бүх төрлийн шүүс
  • Амталсан төмс, хатаасан эрдэнэ шиш, хийжүүлсэн ундаа, түргэн хоол, амт оруулагч ихтэй хүнснээс татгалзах
  • Чихэр, мөхөөлдөс, шоколад зэрэг энгийн нүүрс ус ихтэй хүнсний бүтээгдэхүүн
  • Нийлэг буюу химийн аргаар гарган авсан кремтэй бүтээгдэхүүн
  • Бүх төрлийн цуужуулсан, утсан, лаазалсан, бүтээгдэхүүн (давсалсан самар, цуу, загас, хиам, махан бүтээгдэхүүн, зайдас)
  • Бүх төрлийн хийжүүлсэн ундаа
  • Шөлний тос, өөхөн тос түүгээр хийсэн бүтээгдэхүүн (гэрийн хайрсан боорцог, мушгиа боов)
  • Хайлуулсан элсэн чихэрт дүрж амталсан гурилан бүтээгдэхүүн
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн