Open iToim app
Нийгэм | 2 мин уншина

АНУ-ын жишгээр баригдсан анхны сургууль-III сургууль

АНУ-ын жишгээр баригдсан анхны сургууль-III сургууль
Нийтэлсэн 2015 оны 8 сарын 26
Монголын ууган сургуулиудын нэг Монгол III сургууль 1921 онд баригдсан. Олон жил ашигласан уг сургуулийн барилгыг өнгөрсөн жил нурааж, сурагчдыг ийслэлийн 4, 14 зэрэг сургуулиудад хуваан суралцуулж байсан. Сургуулийг нурааснаас хойш III сургуулийн ахлах ангийн бүлгүүд 16 дугаар сургуулийн өргөтгөлийн 11 танхимд хоёр ээлжээр хичээллэсэн. Харин дөрөвдүгээр сургууль дээр бага болон дунд ангийнхан гурван ээлжээр хичээллэсэн. Харамсалтай нь урлаг, спортын заалгүй учраас хүндрэлтэй байсан.
Тэгвэл өнгөрсөн жилээс баригдаж эхэлсэн сургуулийн барилга энэ жил ашиглалтад орох нь ээ. Гэхдээ сургуулийн дотоод тохижилт, засварын ажлыг гүйцээх шаардлагатай байгаа тул III сургуулийн сурагчдын хувьд хичээлийн шинэ жил нь ирэх сарын 7-ны өдрөөс эхлэх нь. Өөрөөр хэлбэл, тэр болтол сурагчдын зуны амралт сунгагдана гэсэн үг.
Одоогоор сургуулийн барилгын гадна болон дотоод заслын ажил 95 хувьтай байгаа аж. АНУ, Герман улсын жишгээр баригдаж байгаа олон улсын стандартыг хангасан сургуулийн барилга манайдаа анхдагч болж буйгаараа “шинэ III сургууль” ихээхэн онцлогтой болжээ. Шинэ барилга ашиглалтад орсноор сурагч өөрийгөө хөгжүүлэх бүхий л боломжийг бүрдүүлсэн номын сан, интернэт танхим, чийрэгжүүлэлт, урлаг, хөгжмийн, биеийн тамирын зэрэг өрөө танхимтай байхаар өргөжүүлсэн байна.
Сургуулийн ажилтны мэдээлснээр энэ сарын 30 гэхэд сургуульд бүрэн нүүж орох бөгөөд 28-нд улсын комисс албан ёсоор хүлээн авах аж. Үүнээс хойш ирэх сарын 6 хүртэл тохижилтын ажлыг гүйцэтгэх юм байна.
Хэдийгээр уг барилгын ажилд улсаас тэрбум орчим төгрөг төсөвлөсөн ч энэ нь хаана, хаанаа ч хүрэлцэхгүй байсан тул гүйцэтгэгч компани болох “Алтанбулаг трейд” ХХК өөрийн хөрөнгөөр барьж байгаа юм байна.
Тус сургуульд 2300 гаруй хүүхэд гурван ээлжээр хичээллэдэг байсан бол шинэ барилга ашиглалтад орсноор хоёр ээлжээр хичээллэх юм байна. Ямартай ч, III сургуулийн сурагчид энэ хичээлийн жилээс шинэ байрандаа орох юм байна. Ингээд барилгын ажлын явцыг гэрэл зургаар хүргэе. 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн