Open iToim app
Дэлхий | 3 мин уншина

АНУ нүүрснээс татгалзаж, нүүрсний хоёрдахь том компани нь дампуурлаа зарлажээ

АНУ нүүрснээс татгалзаж, нүүрсний хоёрдахь том компани нь дампуурлаа зарлажээ
Нийтэлсэн 2015 оны 8 сарын 5
Дэлхийн эдийн засгийн тэргүүлэх гүрэн АНУ нүүрсний цахилгаан станцуудыг эрчимтэйгээр халах төлөвлөгөө гаргалаа. Тодруулбал, нүүрсхүчлийн хий ялгаруулж буй гол эх үүсвэр болох дулааны цахилгааны станцуудаас ялгарч байгаа хүлэмжийн хийн хэмжээг 2030 он гэхэд 2005 оны төвшнөөс 32 хувиар бууруулах төлөвлөгөө гаргасан байна. Үүний тулд хатуу түлшний хамаарлыг бууруулах, нүүрснээс татгалзана гэсэн үг юм. “Цэвэр эрчим хүч” хэмээн нэрлэсэн энэхүү төлөвлөгөө нь нүүрсний хамгийн том хэрэглэгч, уурхайнууд оршдог Ази тив, аж үйлдвэржсэн орнуудад томоохон цохилт болох юм. Нүүрстөрөгчийн ялгаралтыг бууруулах Хятадын байр суурийг АНУ ийнхүү баримталж байгаа нь дэлхийн тэргүүлэх эдийн засгуудын ирээдүйн гол чиглэлийг тодорхойлж байгаа юм. Хэдий АНУ дэлхийн нүүрстөрөгчийн ялгаралтын таван хувийг эзэлдэг ч ийнхүү нүүрсний хамаарлыг бууруулах болсон нь бусад улсыг ч мөн шахаж, ятгах оролдлого аж. Өөрөөр хэлбэл, АНУ-ын энэхүү төлөвлөгөө энэ оны сүүлээр Парист болох, 200 гаруй улс оролцох олон улсын уур амьсгалын хэлэлцээрээс өмнө дэлхийн нүүрсний экспортод тэргүүлэгч Австрали болон бусад улсуудыг шийдвэртэй алхам хийхийг сануулж байгаа уриалга гэдгийг Цагаан ордон мэдээлжээ. БНХАУ-ын гаргасан 2030 он гэхэд нүүрстөрөгчийн хэмжээг бууруулах төлөвлөгөөний дараа Бразил, “Их-7” тэр дундаа Герман улс нүүрсний хэрэглээгээ бууруулж, уурхайн шинэ технологи нэвтрүүлж нүүрстөрөгчийн ялгаралтын хэмжээг хоёр дахин бууруулах амлалт өгсөн. Харин нүүрсний хамгийн том экспортлогчийн нэг Австрали дуугүй суусаар байгаа юм. Тиймээс АНУ-ын энэхүү үйлдэл тус улсын эдийн засаг, хүн амын эрүүл мэндэд чиглэж байгаа ч цаашлаад бусад улсыг шийдвэртэй алхам хийх шахаа гэж болно.
Цэвэр агаарыг эрчим хүчнээс илүүд үзэж буй Обамагийн энэхүү төлөвлөгөө цаашдаа АНУ нүүрсийг халж, бусад эрчим хүчний хямд, бохирдол багатай эх үүсвэрт чиглэх хандлагатай болж байгааг гэрчилж байна. Түүнчлэн нүүрс 2030 оноос үнс болж эхлэхийг дахин баталж байна. АНУ бол нүүрсийг байгальд ээлтэй түлш болгох талын судалгаанд үлэмж хэмжээний хөрөнгө оруулалт хийж буй улс орнуудын нэг билээ.
Зарим шинжээч “АНУ-ын нүүрснээс татгалзах төлөвлөгөө дан ганц Обамагийн бодлого юм биш, зах зээлийн шаардлага” хэмээн тайлбарлаж байна. Өөрөөр хэлбэл, зах зээлийн энэхүү шаардлагын дагуу нүүрс цаашид улам үнэгүйдэх хандлагатай байгаа аж.
Сүүлийн арван жилийн хугацаанд байгалийн хийн хэрэгцээний огцом өсөлтийн үр дүнд нүүрсний салбар тогтмол буурч байсан юм. Түүнчлэнуур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор хэрэглэгчид цэвэр агаарыг хүсэмжилж байгаа нь нүүрсний салбарт нөлөөлж, улс орнуудыг ийм зайлшгүй шаардлагад хүргэж байна.
АНУ-д сүүлийн таван жилийн дотор 200 орчим нүүрсний үйлдвэр хаалгаа бариад байна. Өнгөрсөн даваа гаригт л гэхэд АНУ-ын хоёр дахь том нүүрсний үйлдвэр болох “Alpha Natural Resources” компани дампуурлаа зарласан юм. “Alpha Natural Resources” нь 8000 хүнийг ажлын байраар хангадаг бөгөөд АНУ-ын баруун өмнөд мужуудийн томоохон ажил олгогч, АНУ-ын нүүрсний хоёр дахь том үйлдвэр байсан билээ.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн