Open iToim app
Эрүүл монгол | 2 мин уншина

Антибиотикийн тунг хэтрүүлэн хэрэглэснээр чих дүлийрэх, яс хэврэгших аюултай

Антибиотикийн тунг хэтрүүлэн хэрэглэснээр чих дүлийрэх, яс хэврэгших аюултай
Нийтэлсэн 2016 оны 11 сарын 1
Улаанбаатар Сонгдо эмнэлгээс бэлтгэсэн эмийн зөв зохистой хэрэглээний талаар зөвлөгөө мэдээллийг хүргэж байна.
Буруу хэрэглэсэн эм бүхэн нэгээс хэд хэдэн сөрөг хортой нөлөө үзүүлдэг байна. Тухайлбал, стрептомицин хэмжээх антибиотикийн тунг хэтрүүлсэн хэрэглэснээс үүдэн сонсголын мэдрэл нь эргэшгүйгээр гэмтэн насан туршдаа дүлий болсон хүн олон байдаг бол ясжилт гүйцээгүй хүүхэд насанд тетрацклин хэрэглэснээс шалтгаалан шүдний өнгө нь цэнхэр шаргал болж насан туршдаа гоо сайхнаараа хохирсон хүмүүс олон бий. Дэлхий даяар аль нэг эрхтэний төрөлхийн согогтой төрж буй хүүхдийн 5 хувь нь эмийн буруу хэрэглээ,сөрөг нөлөөнөөс болж байна гэж үзжээ.
Манай улс антибиотикийн хэрэглээ өндөртэй орны тоонд багтдаг байна. Хүн ам нь өөсрдөө дур мэдэн эм хэрэглэх, хүчтэй эм антибиотик ихээр хэрэглэх, дуслын шингэнүүд болон олны дунд нэрд гарч байгаа эмийг сонирхол их байдаг нь эмийн зохисгүй хэрэглээнд нөлөөлж байна гэж үзсэн байна.
Антибиотикийг ямар үед хэрэглэх вэ
Антибиотикийг зөвхөн нянгаар үүсгэгдсэн өвчний үед хэрэглэнэ. Харин вирусээр үүсгэгдсэн жирийн ханиад, томуу суулгалтыг эдгээдэггүй болохыг анхаарна уу. Антибиотикийг удаан хугацааны турш бага тунгаар эсвэл заасан хоногийн турш гүйцэт хэрэглэгүй дутуу орхисноос өвчин үүсгэгч нян антибиотикт дасалтай болох аюултай. Иймээс та антибиотик эм хэрэглэж эхэлсэн бол зааврын дагуу зөв хэрэглэх ёстой юм.
Эмийн гаж нөлөө хэрхэн илэрдэг вэ
Аливаа өвчин эмгэгийг эмчлэх зорилгоор эмийг хэрэглэхэд өвчтөнд ашиг тустай эмчилгээний үйлдэл үзүүлэхийн зэрэгцээ заримдаа сөрөг тааламжгүй хортой нөлөө үзүүлэх явдал ч байдаг. Энэ үзэгдлийг эмийн гаж нөлөө гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл, эмчилгээний зорилгод нийцээгүй сөрөг илрэлүүд эмийн гаж нөлөө болдог байна.
Эмийн гаж нөлөөний шинж тэмдэг
  • Толгой эргэх, чих шуугих
  • Дотор муурайх огих бөөлжих
  • Суулгах, гэдэс дүүрэх
  • Арьсанд харшил өгөх, туурах
  • Дарат ихсэж зүрхний цохилт олширох
  • Амьсгал дарангуйлагдах
  • Шүлсний ялгарлалт ихсэх
  • Даралт буурах бие сулрах, булчин чичирхийлэх
  • Нойрмоглох, ухаан балартах
  • Анафилаксийн шок
  • Хоолны шингэж муудах 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн