Дэлхий дээр ухаалаг гар утас хэрэглэгчдийн 80 гаруй хувь нь андройд үйлдлийн системтэй гар утас ашигладаг тухай “Олон улсын дата мэдээллийн корпораци” буюу “IDC”-гийн тайланд дурджээ. Андройд үйлдлийн системтэй гар утаснууд дундаас “Samsung” компанийн үйлдвэрлэдэг “Galaxy” загварын гар утас хамгийн өндөр борлуулалттай, түгээмэл байдаг. Түүнчлэн "Google"-ын "Pixar, БНХАУ-ын “Huawei”, “ZTE” үйлдвэрийн гар утас түгээмэл байдаг аж.
Гэхдээ Хятадад үйлдвэрлэсэн зарим хямд гар утас 72 цаг тутамд хэрэглэгчдийн хувийн мэдээллийг Хятад руу илгээдэг аж. Хятадын үйлдвэрлэсэн андройд үйлдвэрийн системтэй гар утсанд энэхүү програм суусан байдаг бөгөөд хэрэглэгчийн мессеж, утасны жагсаалт, дуудлага, байршлын мэдээлэл зэрэг бусад бүх мэдээллийг цуглуулж, дараа нь БНХАУ-ын сервер рүү эдгээр мэдээллийг 72 цаг тутам илгээдэг байна.
Тодруулбал, Хятадад үйлдвэрлэсэн андройд үйлдлийн системд нэгэн үл мэдэгдэх дугаар бүхий програм илэрсэн бөгөөд энэ нь тухайн хэрэглэгчийн бүх хувийн мэдээллийг 72 цаг тутамд БНХАУ-ын серверт шууд илгээдэг байна. БНХАУ-ын “Shanghai Adups” үйлдвэрийн бүтээсэн энэхүү програм хангамж нь АНУ дахь хэдэн зуун сая гар утасны мэдээллийг ийм байдлаар илгээсэн бөгөөд үүнд хэчнээн хэрэглэгч хохирсон нь тодорхойгүй байгаа юм. Мөн энэхүү мэдээллээр юу хийдэг нь тодорхой бус байгаа аж. АНУ-ын албаны хүмүүсийн мэдээлснээр энэ програм хангамж нь хэрэглэгчийн мэдээллийг цуглуулах тагнуулын арга хэрэгсэл, эсэх нь тодорхойгүй байгаа аж.
“New York Times” сонины мягмар гаригт мэдээлснээр “Kryptowire” нэртэй аюулгүй байдлын компани андройд үйлдлийн систем дэх энэхүү хортой программыг анх олж илрүүлжээ.
Эх сурвалж: Business Insider