Open iToim app
Чөлөөт цаг | 2 мин уншина

Англи хэлний үнэ төлбөргүй сургалтын төвүүд

Англи хэлний үнэ төлбөргүй сургалтын төвүүд
Нийтэлсэн 2017 оны 11 сарын 15
Оюутан, залуустаа зориулан хичээл, сургуулийнхаа хажуугаар англи хэлний мэдлэгээ сайжруулан өөрийгөө хөгжүүлж, танилын хүрээгээ тэлэх боломжтой англи хэлний үнэ төлбөргүй сургалтын төвүүдийн талаарх мэдээллийг хүргэж байна. 
Англи хэл шимтэн суралцагч залуустаа зориулан Аз хур номын их дэлгүүр англи хэлний сургалтыг долоо хоног бүрийн пүрэв гарагт зохион байгуулдаг байна. Сургалтын хичээлийг Р.Мөнхтуяа багш ордог бөгөөд зарим хичээл дээрээ гаднаас зочид урьж хичээл заалгадаг байна. Энэ долоо хоногийн зочноор загвар өмсөгч, мисс А.Баярцэцэг удирдан англи хэлийг хэрхэн хурдан бас сайн сурах талаар та бүхэнд өөрийн зөвлөгөөг хүргэх ажээ.  
Оюуны матриц академиас "1 цагт-100 англи үг" үнэ төлбөргүй сургалтыг зохион байгуулна. Сургалт 2017 оны арваннэгдүгээр сарын 16-ны 18:00 цагаас болох бөгөөд энэ үеэр англи үг хурдан цээжлэх арга техникийн талаар танилцуулах сургалт болно.
Абсолют төв нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хүүхэдтэй ажилладаг төрийн байгууллагын ажилтнуудад англи хэлний үнэ төлбөргүй сургалт явуулна. 
Үнэ төлбөргүй сургалтад дараах хүмүүс хамрагдаж болно. Үүнд: 
  • Улсын эмнэлгийн эмч нар, мөн хүүхдийн эмч 
  • Улсын сургуулийн бага ангийн багш нар 
  • Хүүхдийн байцаагч
 
 
 
 “World channel sharing foundation”сургалтын төв нь мэргэжлийн шилдэг багш болон сонирхолтой сургалтын материалууд, тохилог сургалтын орчинд англи, солонгос хэлийг үнэ төлбөргүй зааж байгаа ажээ. 
 Дараах сургалтуудаас сонгон үнэгүй суралцах боломжтой юм байна. 
 Солонгос хэл: 
  • Анхан шат
  • Ахисан анхан
 Англи хэл:
  • Анхан шат
  • Ахисан анхан
  • Дунд шатны сургалтад хамрагдах боломжтой.
Сургалтын төвүүдийн холбоо барих утас болон дэлгэрэнгүй мэдээллийг тус бүрийн фэйж хуудаснаас нь авна уу. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн