Open iToim app
Фото | 1 мин уншина

Амьд ертөнц ба Хүрээлэн төсөл

Амьд ертөнц ба Хүрээлэн төсөл
Нийтэлсэн 2015 оны 7 сарын 24
                                                                Хүрээлэн төслийн удирдагч У.ГАНБАЯРЫН авсан зурагнаас хүргэж байна.
Байгаль, зэрлэг амьтан хамгаалах үндэсний нийгэмлэгийг биологичид, гэрэл зурагчид, сэтгүүлчид, баримтат киноныхон нэгдэж байгуулсан. Тэд Монголынхоо байгалийн цомгийг амжиж авч, үр хойчдоо үлдээхийн тулд "Хүрээлэн" төслийг эхлүүлсэн. Амьд ертөнц, ахуй байгалийн аялалд Байгаль, зэрлэг амьтан хамгаалах үндэсний нийгэмлэгийн гэрэл зурагчин У.Ганбаяр, С.Цацралт, кино зураглаач Г.Батнягт болон бусад олон уран бүтээлчид хамтдаа гарч байгаа юм. 2013-2016 онд үргэлжлэх “Хүрээлэн” төслийн хүрээнд дөрвөн цуврал баримтат кино, дөрвөн иж бүрэн цомог гараас гаргахаар ажиллаж байгаа юм байна. Энэхүү төслийг  эхлүүлээд жил гаруй хугацаа өнгөрч байна. Өнгөрсөн гуравдугаар сард төслийн удирдагч У.Ганбаяр ярилцлага өгөхдөө, нийт 40 мянга орчим км явж 487 зүйлийн шувуунаас 130-ыг, 138 зүйлийн хөхтөн амьтнаас 58-ыг гэрэл зурганд  авсан байна. Мөн хоёр зүйл хэвлээр явагч авсан байна. Зургаан зүйлийн хоёр нутагтнаас гурвыг нь авсан бөгөөд  авах ёстой зурагныхаа гуравны нэгт нь явж байгааг хэлж байсан.  Ер нь бол томоохон хөхтөн амьтны зургаа авчихсан. Улаан номонд орсон болон ховордсон амьтдын талыг нь авсан гэдгийг ярьж байсан билээ. Дэлгэрэнгүй ярилцлагыг линкээр орж үзнэ үү.  
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн