Амралтын өдрүүдээ зугаатай, сонирхолтой өнгөрөөхөд тань туслах үүднээс бямба, ням гаригт зохион байгуулагдах сонирхолтой эвентүүдийн мэдээллийг хүргэж байна.1. Алхалт ба Хээрийн кофе Бямба, Ням гарагт ууланд алхаж, ил гал дээр marshmallow шарангаа кофе уух боломжийг тус арга хэмжээ танд санал болгож байна. Шинэхэн хуурсан кофегоор мэргэжлийн бариста кофег газар дээр нь чанаж өгөх юм. Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс2. Кино сонирхогчид анхаарайDreamer’s Day өдөрлөг 250 дахь киногоо санал болгож байна. Тус кинонд Крис, Гитти хоёр зуны амралтаа Сардин арал дээр өнгөрүүлэхээр болно. Тэдний харилцаа харьцангуй тогтуун байлаа. Гэхдээ тэнд амрахаар өөр хос ирэх үеэс үйл явдал арай өөрөөр өрнөх болно. Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс3. Startup сэтгэлгээг тэтгэх оюуны жорАмралтын хоёр өдрийг ашиглан тархиа цэнэглэж авмаар байна уу? Стартап эхлэх гэж байгаа болон нэгэнт эхэлсэн хүмүүст тус арга хэмжээг санал болгож байна. Таны бодоод яваад байгаа санаа, эсвэл эхэлчихсэн байгаа бизнес өрсөлдөөн бүхий цуст далайд амьд гарч чадах уу? Хамгийн бага зардлаар хэрхэн үр дүнтэй маркетинг хийх вэ? Дээрх асуултуудын хариултыг тус сургалтаас мэдэж авах боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс4. Гитар тоглож сурах цугларалт Танд гитар байдаг хэрнээ төдийлөн сайн тогдож чадахгүй байна уу? Тэгвэл энэ Бямба гарагт гитар тоглож сурахыг хүссэн хүн бүрт тус арга хэмжээг санал болгож байна. Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс5.Хүүхдүүдийн Англи Хэлний Ярианы дасгал Та хүүхдээ зугаатай, харилцан ярианы тоглоомуудаар дамжуулаан англи хэлний ярианы бэлтгэл хийлгэж, үеийн нөхөдтэй нь амралтын өдрийг өнгөрүүлэхийг хүсэж байна уу? Тус арга хэмжээ нь 6-14 насны хүүхдийн англи хэлний ярианы чадварыг сайжруулахад туслах болно. Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс6. "Аз жаргалтай гэр бүлийн нууц" уулзалтVirtu art house нь урлагийн боловсрол болон сэтгэлзүйн мэдрэмж, чадвар дээр суурилсан олон талт сургалт, үйл ажиллагаагаар дамжуулан хүн бүрт аз жаргалыг түгээх зорилгынхоо хүрээнд үзэсгэлэнт эмэгтэйчүүддээ зориулж Women’s talk сургалт-уулзалтыг тогтмол зохион байгуулахаар болсон байна. Уг сургалт-уулзалт нь эмэгтэйчүүд болон тэдний гэр бүлд тохиолдож буй бүхий л асуудлуудад сэтгэл зүйч, гэр бүл судлаач нараар удирдуулан эрүүл гэр бүл, нөхөр эхнэрийн харилцаа, хүүхдийн хүмүүжил, бие сэтгэл зүйн өөрчлөлт, онцлогийн талаарх олон асуултуудад хариултыг өгөх болно. Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс7. Хөрөг, баримтат гэрэл зургийн чөлөөт ярилцлагаГэрэл зургийн урлаг, бүтээлийн талаар уран бүтээлчтэй уулзаж, шүүмж ярилцлага өрнүүлэх, Монголын Гэрэл Зургийн Академийн үйл ажиллагаа, зорилго чиглэлийг олон нийтэд сурталчлан таниулах тус арга хэмжээ мэргэжлийн болон гэрэл зураг сонирхогч, хүссэн хэн бүхэн оролцох боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс8. Уншсан номоо хамтдаа ярилцъя “Тархи цэнэглэгч” номын клуб өнөөдөр 47 дахь уулзалтандаа та бүхнийг урьж байна. Тус уулзалтын үеэр "Хойт Насандаа учирна" номын талаар ярилцана. Та тус номыг уншиж амжаагүй байсан ч үйл ажиллагаанд оролцох боломжтой юм. Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс9. Англи хэлээр кино үзэж хэлний чадвараа дээшлүүлээрэйАмралтын өдрийг урам өгөх кино үзэж, англи хэлний мэдлэгээ дээшлүүлэхийг хүсвэл тус арга хэмжээг зориорой. Өнөө оройн үзвэр JOY (PG-13) нэртэй кинонд сJoy нь нэгэн гэр бүл дөрвөн үеээрээ нэгэн эмэгтэй хүн болон хувирдаг охин дээр төвлөрдөг сэтгэл хөдөлгөсөн түүхийн талаар ба тэрээр бизнесийн ноёрхолыг тогтоож мөн тэр газрынхаа эзэн нь болдог. Найзууд дайсан болон хувирах, дайсан найзууд болон хувирах, гэр бүл доторхи ба гадна байдал мөн Joy-ын дотоод амьдрал ба хүчтэй төсөөллүүд нь түүнийг учирч буй шуурганд дунд авч гарах үйл явдлууд тусгагджээ. Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс10. Сонирхдог дуу, хөгжмийнхөө талаар нээлттэй ярилцъяХэрэв та дуулах дуртай бол, дуу хөгжимөнд хайртай бол 7 хоног бүр зохион байгуулагдах /Open-Mic-Night арга хэмжээнд хүрэлцэн ирээрэй. Монголд анх удаа Open Mic арга хэмжээг зохион байгуулж, өдийг хүртэл залуусыг дэмжин ажиллаж байгаа хүмүүс та бүхэнд өөрсдийн үйл ажиллагааны түүх, дуу хөгжим, хүсэл сонирхлоороо нэгдсэн залуусын тухай чөлөөтэй ярилцаж, нэгэн үдшийг зугаатай дурсамжтай өнгөрөөх болно. Тус арга хэмжээ өөрийн авъяасаа бусдад нээхийг хүсдэг, дуу хөгжимд хайртай залуус бүхэнд нээлттэй. Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс