Олны өмнө сандрахгүй, ярих зүйлээ марталгүй, тайван, өөртөө итгэлтэй ярьж, амжилттай илтгэл танилцуулах талаар “Амар” сургалтын төвийн сургагч багш хуульч, лектор Ц.Амарсанаагийн шилдэг 10 аргыг онцлож байна.
1.Өөрийн зорилгоо тогтоо. Эхлээд хаана, хэнд, хэзээ, юуг хүргэх вэ гэдгээ тогтоох юм.
2.Төсөөлөн бэлдэх. Тухайн нөхцөл байдалд илтгэлийн орчинд өөрийгөө байгаа мэт төсөөлж бэлд.
3.Сонсогчдод нийцүүл. Сонсогчдын хүлээн авах чадвар өөр, өөр учир түүнд нийцүүлэн илтгэл боловсруул.
4.Цаг үетэй нийцүүл. Тухайн цаг хугацаанд нийгэм, эдийн засаг, соёл, сэтгэлгээний хандлага судлах шаардлагатай.
5.Биеийн хэлэмж ашигла. Илтгэгчийн хөдөлгөөн тухайн илтгэлийн агууламжтай нийцэмжтэй байх нь илтгэлийг хүчирхэг болгодог.
6.Илтгэлийн хазайлт ашигла. Сонсогчид маш сонирхолтой илтгэл байсан ч анхаарал өөр зүйл рүү шилждэг. Ийм учир тухайн илтгэлд агуулгын хазайлт хийх.
7.Сэдэв сонголт, үг сонголт зөв хийх. Сонсогчдод тааламжгүй сэдэв сонгох, тохиромжгүй үг ашиглахгүй байх.
8.Чин сэтгэлээсээ ярь. Илтгэгч танхимын нөхцөл байдлыг мэдрэх, сонсогчдыг мэдэрч ярих нь яриаг амжилттай болгодог.
9.Шилдгүүдээс суралц. Туршлагатай илтгэгч, амжилттай илтгэлээс суралцах хэрэгтэй. Тухайн илтгэгч болон багш нараас зөвлөгөө авах шаардлагатай.
10.Хэв маягаа өөрчил. Нэгэн хэвийн хэв маяг тохиромжтой биш. Тогтмол сайжруулалт хий.