Open iToim app
Анализ | 2 мин уншина

​Америкт суралцах таван алхам

​Америкт суралцах таван алхам
Нийтэлсэн 2017 оны 4 сарын 5
Сүүлийн үеийн залуучууд гадаадад мэдлэг боловсрол эзэмших хүсэлтэй болсон. “Education USA Mongolia” боловсролын зөвлөгөөний төв “Америкт суралцах таван алхам” зөвлөгөөг гадаадад суралцах хүсэлтэй залууст өгсөн юм. 
Гадаадад суралцах хүсэлтэй залуусын бэлтгэл үйл явцыг хөнгөвчлөх зорилгоор дараах таван багц зөвлөгөөг бэлтгэжээ.
Нэгдүгээрт, Өөрийнхөө боломжийг судла. Энд өөрийн зорилгыг тодорхойлж, Америкийн дээд боловсролын талаар мэдлэгтэй болохоос гадна тус улсын магадлан итгэмжлэгдсэн сургуулиудыг хайж судлах сувгийг олж мэднэ гэсэн үг.
Хоёрдугаарт, Суралцах зардлаа төсөвлөх. Энэ нь суралцах арга замаа хайх, сургалтын тэтгэлэг, санхүүгийн дэмжлэг авах эх үүсвэрийг судалдаг. Ингэхдээ шалгалт, сургуулийн өргөдөл, визний төлбөр, Америкт очих зардал, сургалтын төлбөр, байр, хоол, эрүүл мэндийн даатгал, хувийн хэрэглээний мөнгө зэрэг зардлуудаа өөрийн боломж бололцоонд төсөвлөх юм.
Гуравдугаарт Өргөдлийн маягт бөглөх. Өргөдөл мэдүүлэхэд тавигдах шаардлагуудыг судалж, хэрэгтэй материал буюу өргөдлийн маягт, боловсролын гэрчилгээ, дүнгийн хуулга, шалгалтын оноо зэргийг бүрдүүлнэ. Мөн зорилгоо тодорхойлсон эссэ бичдэг.
Дөрөвдүгээрт, Виз мэдүүлэх. Америкийн виз мэдүүлэх дотроо оюутны виз ялгаатай байдаг. Жишээ нь, F-1 их сургууль, коллежийн үндсэн ангийн оюутных бол J-1 оюутан солилцооных, харин M-1 тусгай мэргэжлийн сургалтынх гэж ангилдаг байна. Гэхдээ эхлээд сургуулиасаа I-20 эсвэл DS2019 маягт авах, визний хураамж төлөх, визний өргөдлийн DS-160 цахим маягтыг бөглөх, мөн SEVIS буюу оюутны бүртгэлийн хураамж төлсөн байх шаардлагатай байдаг. Ингэхдээ төлбөрөө www.fmjfee.com вэб сайтаар эсвэл “WesternUnion”-нд байрлах банкны салбарт төлж болно.
Тавдугаарт, Явахын өмнөх бэлтгэлээ хангах. Энэ юу гэсэн үг вэ гэхээр Америк бол манай улсаас соёлын болоод амьдрах нөхцөлөөр эрс ялгаатай учраас ямар орчин хүлээж байгааг судалж мэдсэн байх хэрэгтэй байдаг. 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн