Open iToim app
Улс төр | 1 мин уншина

​Н.Алтанхуяг: Бат-Үүл "60 тэрбум"-ын талд ашигтайгаар оролцсон, боохойтой нийлсэн хотны нохой хэцүү

​Н.Алтанхуяг: Бат-Үүл "60 тэрбум"-ын талд ашигтайгаар оролцсон, боохойтой нийлсэн хотны нохой хэцүү
Нийтэлсэн 2017 оны 10 сарын 12
Удтал дуугүй явсан, Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Өнөөдөр” сонинд дэлгэрэнгүй ярилцлага өгчээ. Ерөнхийлөгчийн Улс төрийн бодлогын зөвлөхийн албатай тэрээр сэтгүүлч Х.Уянгатай ярилцахдаа “Х.Баттулга Ерөнхийлөгчөөр сонгогдсоноор хоёр “Э”-гийн үүсгэж удирдаж байсан бүлэглэлийн засаглал нуран унаж байна” гэжээ. Мөн нэг намын 65 гишүүн бүхий парламентад Үндсэн хуулийг өөрчлөх эрх байхгүй гэсэн байна. Эндээс үзвэл олон зуун сая төгрөг заран орон даяар хэлэлцүүлэг хийгээд байгаа Үндсэн хуулийн өөрчлөлтийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс дэмжихгүй бололтой. Өөрчлөх эрх нь УИХ-д бий ч, хэрвээ Ерөнхийлөгчийн дэмжлэггүй бол Үндсэн хуулийг өөрчлөх амаргүй юм.
Н.Алтанхуяг зөвлөхийн ярилцлагаас харвал удахгүй АН дотор ч шинэчлэлийн тухай шинэ яриа гарч магадгүй нь. Тэрээр, хэрвээ АН шинэчлэгдье гэвэл янз бүрийн шалтгаанаар бүлэглэлд барьцаалагдсан хүмүүсээс салах хэрэгтэй. Сая л гэхэд нийслэлийн ИТХ-ын даргыг сонгох хуралд манай Э.Бат-Үүл “60 тэрбум”-ын талд ашигтайгаар оролцлоо. Хээрийн боохойтой нийлсэн хотны нохой хэцүү, үргэлж борвиноос зуудаг гэж ярьсан байна. Н.Алтанхуягт байгаа мэдээллээр бол нийслэлийн ИТХ дахь АН-ын бүлэг ИТХ-ын даргын сонгуульд нэр дэвшигч Баярсайханыг дэмжсэн бололтой юм.
Түүнчлэн, АН-ын шинэчлэл миний, олон мянган гишүүдийн маань бодож байснаас өөрөөр явчихлаа, хэтэрхий их мөнгө ярьж байна, мөн улсын хэмжээний сонгуульд хийдэг хулгай луйвар манай намын дотоод сонгууль руу орж ирлээ, АН-ын шинэчлэлийг эхлүүлсэн ч, алдаагаа засах хэрэгтэй С.Эрдэнэ дарга” гэжээ.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн