Open iToim app
Дэлхий | 4 мин уншина

Алдартнуудын гарын үсэг юу илэрхийлдэг вэ

Алдартнуудын гарын үсэг юу илэрхийлдэг вэ
Нийтэлсэн 2015 оны 4 сарын 25
Хүн бүхэн өөрийн гарын үсэгтэй. Ямар ч хүн гарын үсгээ аль болох бусад хүн дуурайж чадахгүй байхаар бичих гэж хичээдэг. Үүгээрээ гарын үсэг гэдэг маш өвөрмөц дотоод сэтгэлийн илэрхийлэл юм. Тэр ч бүү хэл, гарын үсэг нь тухайн хүний сэтгэлийн толь хэмээх нь ч бий. Яагаад гэвэл гарын үсэг нь эзнийхээ тухай маш их зүйлийг өгүүлдэг.  Ерөнхийдөө гарын үсэг бол амьдралын хэв маяг, тухайн хүний үзэл бодлыг илэрхийлж, төлөөлж чадах хэмжээний хүчирхэг бэлгэ тэмдэг байдаг гэж болно. Амжилттай яваа, алдар нэртэй хүмүүсийн гарын үсэг ихэнхдээ өвөрмөц байдаг аж. 
Дэлхийн 50 алдартныг гарын үсгээр нь шинжихүй:
Дэлхийн алдартнууд дундаас хамгийн гайхалтай гарын үсэгтэй нь Жон Хэнкок юм. Түүний гарын үсгийн төгсгөлийн “к” үсгийн дор тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг зураастай байдаг. Тэрээр АНУ-ын Тусгаар тогтнолын тунхаглалд анх гарын үсэг зурж, баталгаажуулж байсан хүний нэг юм. 

Наполеон Бонапарт залуу байхдаа буюу 1791 онд дэд дэслэгч байхдаа гарын үсгээ тодорхой, гаргацтай бичдэг байсан гэнэ. Харин түүний амжилтын оргил үед гарын үсэг нь товчхон, гаргацгүй болж эхэлсэн нь түүнийг хүнд дарамтанд, сэтгэл санаа нь тогтворгүй болж эхэлснийг илтгэж байдаг.  

АНУ-ын тэрбумтан Доналд Трампын гарын үсэг босоо, шулуун, давтамжийн хувьд нэг ижил байдаг. Энэ нь түүнийг шулуун шударга зантай, нэг зүйлийн төлөө тууштай тэмцэж чаддагийг харуулж байгаа юм. Ерөнхийдөө шулуун, босоо байдлаар гарын үсгээ бичдэг хүн сайн төвлөрч чаддаг, нэг зүйлд тууштай байдаг аж. Трампын гарын үсэгт ямар нэг дугуй дүрслэл байхгүй дан шулуун зурааснаас бүрдсэн байгаа нь түүнийг сэтгэл зөөлөнтэй хүн биш гэдгийг илэрхийлж байгаа юм. Ерөнхийдөө гарын үсэг, бичгийн хэв нь дугуй дүрслэл ихтэй байвал зөөлөн, аливаад түргэн буулт хийдэг хүмүүс байдаг гэнэ. Харин шулуун зураас ихтэй бол түргэн ууртай, ааштай байдаг аж.

АНУ-ын Ерөнхийлөгч асан Харри Труман нэгэн удаа "Би хүмүүст муу муухай зүйл хүргэхийг хүсдэггүй. Би хүмүүст зөвхөн үнэнийг л хэлдэг. Гэхдээ тэд үүнийг муу зүйл гэж боддог бололтой" гэж байжээ. Түүнийг энэ үгнээс нь, мөн гарын үсгээр нь ямар хүн байсныг дүгнэж болох юм. Тэрээр Трампаас тэс өөр буюу гарын үсгээ дугуй, тойрог ихтэй бичдэг байсан нь сэтгэл санааны хувьд зөөлөн, бусдыг ойлгодог , буулт хийх чадвартайг харуулж байна. 

Сергей Бриний гарын үсэг залхуудуу, дөнгөж бичиг сурч байгаа хүүхдийнх шиг харагддаг ч ийм төрлийн гарын үсэгтэй хүмүүс хувийн амьдралын хувьд аз жаргалтай, баялаг амьдралтай нэгэн байдаг аж. Харин Стив Жобс нэрнийхээ бүх үсгийг гаргацтай, тэгш хэмд биш бага зэрэг дээш хазайсан байдалтай бичдэг байсан нь төгс төгөлдөрийг эрхэмлэдэг байсныг харуулж байна. Мөн аливаад хариуцлагатай ханддаг, яардаггүй нэгэн байжээ.
Моцартын гарын үсгийн хувьд аялгуулаг, хөгжмийн авьяастай нэгэн байсныг илтгэж байна. Мэрилин Монрогийн гарын үсэг түүний гоо сайхан байдлыг шууд илтгэж байна. Түүнчлэн нууцлаг, бүтээлч сэтгэхүйтэйг нь илэрхийлж байгаа юм.

                                                   Гарын үсгээр тольдохуй:

-Гарын үсгээ зурахдаа нэрээ бүтнээр нь бичсэн байвал уг хүн аливаад яардаггүй, бүх зүйлд хариуцлагатай ханддагийг илэрхийлдэг байна. Ийм гарын үсэгтэй хүмүүс нямбай, зорьсондоо хүрж чаддаг хүмүүс байдаг аж. 
-Гарын үсгэндээ нэрнийхээ хоёр гуравхан үсгийг бичдэг бол ямагт шинийг сэдэж явдаг нэгэн аж. Гэхдээ түүнийгээ ажил хэрэг болгож чаддаггүй. Түүнчлэн ийм төрлийн гарын үсэгтэй хүмүүс тэвчээр муутай, хурц зантай байдаг аж. 
-Гарын үсгээ зурахдаа нэрнийхээ эхний үсгийг бусад үсгээс том бичдэг бол аливаа зүйлээс ямагт өө сэв хайж явдаг аж. 
-Зарим хүн гарын үсгээ зурахдаа ороож муруйлган гоёмсог байдлаар бичдэг. Ийм хүн их хөгжилтэй,  бусдыг хөгжөөхдөө гарамгай. 
-Зарим хүн гарын үсгээ зурахдаа сунжруулан таталдаг. Ийм хүн өгөөмөр сэтгэлтэй. 
-Зарим хүн гарын үсгээ зурахдаа хамгийн төгсгөлд нь урт зураас татдаг. Ийм хүмүүс өөрийнхөөрөө зүтгэдэг, шүүмжлэл хүлээн авах чадваргүй нэгэн байдаг аж. 
-Зарим хүн гарын үсгээ бичихдээ дээрээс нь элдэв янзын зураас тэмдэг нэмж зурдаг . Ийм хүмүүс албан тушаал ахих магадлалтай, азтай, бусдад хүндлүүлж чаддаг нэгэн байдаг аж. 
-Гарын үсгээ нэгэнт зурчихаад доод талаар нь урт зураас татдаг бол эрх мэдэлд дуртай нэгэн байдаг. Тэд өөрийнхөө давуу болон сул талаа маш сайн мэдэрч чаддаг.
-Гарын үсгээ зурахдаа дээрээс нь хэд хэдэн ойлгомжгүй зураас нэмж татдаг бол тун ажилсаг бөгөөд өөртөө маш өндөр шаардлага тавьж ажилладаг байна. 
-Гарын үсгээ биччихсэн хойноо тойруулан дугуй хүрээ татдаг бол шаардлага тавихдаа муу, хэзээ ч дарга болохгүй байх магадлалтай.
-Зарим хүн гарын үсгээ зурахдаа, нэрнийхээ сүүлд нь цэг тавьдаг. Ийм хүн сахилга батыг маш сайн сахидаг, дэг журамтай нэгэн байдаг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн