Open iToim app
Нийгэм | 1 мин уншина

“Академи Авардс”-ын шилдгүүд тодорлоо

Нийтэлсэн 2016 оны 6 сарын 4
Монголын Үндэсний Кино Урлагийн Академиас санаачлан жил бүр зохион байгуулдаг Монголын кино урлагийн “Академи Авардс” наадам өнөөдөр Их тэнгэр цогцолборт болж, шилдгүүдээ тодрууллаа. Тус наадамд кино урлагийн салбар дахь ололт амжилтыг 17 номинациар шалгаруулав.
Шилдэг найруулагчийн шагналыг Ж.Сэнгэдорж “Lovers” киногоороо хүртэв.
Шилдэг эрэгтэй гол дүрд 14 жүжигчин нэр дэвшиж "Атганд үлдсэн эрдэнэ" кинонд тоглосон Ардын жүжигчин П.Цэрэндагва тодорлоо. 
Шилдэг эмэгтэй дүрийн шагналыг жүжигчин Д.Гэрэлмаа “Ловерс” киногоороо хүртэв. 
Шилдэг эрэгтэй туслах дүрийн шагналыг “Содура” киногоор жүжигчин С.Ариунбямба гардан авлаа. 
Шилдэг эмэгтэй туслах дүрийн шагналыг “Содура” киногоор СТА С.Болормаа нар тус тус хүртэв.
Шилдэг богино хэмжээний кино шагналын эзнээр М.Аззаяа, Б.Баярсайхан "Эргэж ирсэн нь" киногоороо хүртэв.
Шилдэг зураач номинацийн эзнээр П.Бэрхээдэй “Өртөө” киногоор шалгарлаа.
Шилдэг зураглаачаар “Ловерс” киногоор Э.Нэргүй, Шилдэг эвлүүлэгчээр “Ловерс” киногоор М.Төгөлдөр, Шилдэг хөгжмийн хөгжмийн зохиолчоор “Маш нууц” киногоор Б.Одбаяр, Шилдэг дууны төрөлд “Содура” киноны дуу шалгарлаа.
Шилэг дебют шагналыг “Замбуулин дуусах болоогүй” киногоор М.Батбаяр, Шилдэг дууны найруулгын шагналыг “Атганд үлдсэн эрдэнэ” киногоор Михиа Рикардо, н.Сүхдамба нар, Шилдэг зохиолчоор “Үргээлэг-2” киногоор Т.Бум-Эрдэнэ, Шилдэг дүрсний эффектийн шагналыг “Содура” киногоор Ш.Тансаг, Шилдэг нүүр будалт төрөлд нүүр хувиргагч Г.Ганчимэг “Содура” киногоор , Шилдэг хөрөнгө оруулагчаар Прайм Пикчэрс “Үргээлэг-2” киногоороо хүртэв.
Мөн энэ жил шинээр бий болгосон академич Х.Дамдины нэрэмжит шагналыг "Атганд үлдсэн эрдэнэ" киноны зохиолч, найруулагч У.Уранчимэгт гардуулсан юм.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн