Үндэсний их баяр наадам сайхан болж өндөрлөлөө. Иргэд наадмын урт амралттай зэрэгцэн ээлжийн амралтаа авч аймаг, сумдын наадмыг сонирхохоор зэхэж буй нь лавтай.
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг наадмын урт амралтын өдрүүдэд сайн амарч аваад намар өвлийн бэлтгэл ажилдаа орно шүү гэдгийг танхимынхаа гишүүдэд анхааруулсан. Тэрээр хэлэхдээ, долдугаар сарын 20-ноос ажил жигдэрч, сайд нар ердийн цагийн хуваариар ажиллана гэдгийг сануулсан. Мөн аймаг сумдын Засаг дарга нарт наймдугаар сарын 1-нээс хойш ямар ч наадам тэмдэглэхгүй гэдгийг мэдэгдсэн билээ. Тэгэхээр хөдөө орон нутаг руу аймаг сумынхаа наадамд явах гэж буй наадамчин олондоо аймаг сумдын наадмын хуваарийг хүргэж байна.
Энэ жил Увс, Сүхбаатар, Ховд, Дорнод, Баян-Өлгий, Булган, Дундговь аймгууд наадамчдын хөлд дарагдаж, түүхт 90 жилийн ойгоо тэмдэглэх юм байна.
Архангай аймгийн наадам улсын их баяр наадмын өдрүүдтэй давхцаж 10-11-ний өдрүүдэд тохиожээ. Харин Архангай аймгийн Хангай, Эрдэнэмандал сум түүхт 90 жилийн ойгоо долдугаар сарын 15-17-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлэх юм байна.
Баян-Өлгий аймгийн баяр наадам мөнулсын их баяр наадамтай зэрэгцэж долдугаар сарын 10-11-ний өдрүүдэд тохиож бол тус аймгийн Алтанцөгц, Цэнгэл сумд 90 жилийн түүхт ойгоо тэмдэглэх юм. Мөн Өлгий хотын 75 жилийн ой тохиож байгаа аж.
Баянхонгор аймгийн наадам долоодугаар сарын 8-10-ны өдрүүдэд зохион байгуулж, Баянлиг, Богд сумд 90 жилийн ойгоо тэмдэглэжээ.рин Баянлиг, Богд сумдын ойн баяр наадам долдугаар сарын 29-нөөс наймдугаар сарын 1-ний өдрүүдэд тохиох аж.
Булган аймгийн тухайд баяр наадмаа долдугаар сарын 9-10-ны өдрүүдэд зохион байгуулахаар болсон аж. Түүнчлэн тус аймгийн Сайхан суманд ирэх долдугаар сарын 18-19-ний өдрүүдэд дөрвөн түмэн адууны баярыг тэмдэглэхээр болжээ. Мөн Булган аймгийн Баян-Агт сумын 90 жил, Хялганат сумын 40 жилийн ой долоодугаар сарын 29-31-ний өдрүүдэд болох юм.
Говь-Алтай аймаг баяр наадмаа долдугаар сарын 7-9-ний өдрүүдэд зохион байгуулжээ. Энэ жилийн хувьд тус аймагт ойтой сум байхгүй юм байна.
Говьсүмбэрийнхэн баяр наадмаа Зүүн бүсийн Боржигон наадамтайгаа хамт буюу ирэх наймдугаар сарын 8-9-ний өдрүүдэд зохион байгуулахаар болсон байна. Тэгэхээр Ерөнхий сайд наймдугаар сарын 1-нээс өмнө зохион байгуулах мэдэгдэл гаргасан учраас энэ сард багтаан наадмаа зохион байгуулах юм байна.
Тус аймгийн баяр наадам долдугаар сарын 10-11-ний өдрүүдэд болжээ. Тус аймгийн Улаанбадрах сум түүхт 90 жилийн ойгоо долдугаар сарын 16-17-ны өдрүүдэд зохион байгуулахаар болжээ.
Дорнод аймгийн наадам10-11-ны өдөр болсон. Тус аймгийн Цагаан-Овоо, Баяндун, Дашбалбар сумд түүхт 90 жилийн ойгоо тэмдэглэх бол Хөлөнбуйр сум 60 жилийн ойн наадам долдугаар сарын 15-17-ны өдрүүдэд тохиож байгаа ажээ.
Дундговь аймгийн наадам долдугаар сарын 26-27-ны өдрүүдэд болно. Түүнчлэн тус аймгийн Баянжаргалан сум түүхт 90 жилийн ойгоо ирэх сарын 23-25-ны өдрүүдэд зохион байгуулах юм. Үүнээс гадна Мандалговь хотын 50 жилийн ой энэ жил тохиож байгаа ажээ.
Өвөрхангай аймгийнхан долдугаар сарын 10-11-ний өдрүүдэд баяр наадмаа тэмдэглэжээ. Тус аймгийн Хархорин суманд долоодугаар сарын 24-26-нд Өндөр гэгээний 380 жилийн Даншиг наадамтай
Тус аймгийн наадам долдугаар сарын 25-26-ны өдрүүдэд “Говь шанхын хурд”-аа зохион байгуулж, наадах юм
Сүхбаатар аймгийнхан энэ жил дэнж хотойтол наадамлана. Учир нь тус аймгийн зургаан сум түүхт 90 жилийн ойгоо тэмдэглэх юм. Тодруулбал, Халзан, Онгон, Наран, Дарьганга, Асгат, Баяндэлгэр сумд ирэх сарын 17-19-ний өдрүүдэд ойгоо тэмдэглэх аж. Тус аймагт Зүүн бүсийн хурд зохион байгуулагдахаар болсон бөгөөд нутгийн зон олон долдугаар сарын 25-26-ны өдрүүдэд бүсийн хурд болох юм байна.
Увс аймгийн ихэнх сум энэ жил түүхт 90 жилийн ойгоо тэмдэглэх юм. Тодруулбал, Завхан, Малчин, Сагил, Түргэн, Тариалан, Давс сумд түүхт ойгоо ирэх долдугаар сарын 18-19-ний өдрүүдэд зохион байгуулахаар болсон бол Увс аймгийн 90 жил долдугаар сарын 22-25-ны өдрүүдэд болох аж.
Ховд аймгийн Ховд хотын 330 жилийн ой долдугаар сарын 10-11-ний өдрүүдэд тэмдэглсэн. Тус аймгийн Буянт, Чандмань сумд 90 жилийн ойгоо тэмдэглэнэ. Буянт сум 90 жилийн ойгоо есдүгээр сарын 4-6-ны өдрүүдэд тэмдэглэх бол Чандмань сумынхан долдугаар сарын 25-26-ны өдрүүдэд наадамлана.
Хөвсгөлийнхөн долдугаар сарын 10-11-ний өдрүүдэд наадамласан. Харин тус аймгийн Төмөрбулаг сум 90 жилийн ойгоо долдугаар сарын 19-20-ны өдрүүдэд тохиох аж.
Энэ жилийн хувьд Хэнтий аймгийн Дадал сумд ирэх 16-17-ны өдрүүдэд баяр наадмаа тэмдэглэх юм.
Зарим аймгийн баяр наадам долдугаар сарын эхээр болж өндөрлөсөн учраас багтаагүй гэдгийг сануулъя.