Open iToim app
Нийгэм | 1 мин уншина

​Аглагийн хийд хүртэл хатуу хучилттай авто зам барина

​Аглагийн хийд хүртэл хатуу хучилттай авто зам барина
Нийтэлсэн 2015 оны 9 сарын 22
“Аглагийн хийд хүртэлх 6,2 км хатуу хучилттай авто зам төсөл”-ийн концессийн гэрээг “Хансуун зам” ХХК-тай байгуулж, ажил гүйцэтгүүлэхээр боллоо. Энэ эрхийг өчигдөр Засгийн газрын хуралдаанаар Хөрөнгө оруулалтын газарт олгож, гэрээ байгуулах ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу удирдан зохион байгуулахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад даалгажээ. Ингэснээр Улаанбаатараас Дархан орох замаас Аглаг бүтээлийн хийд рүү салахдаа шороон биш хатуу хучилттай замаар зорчих боломж бүрдэж байна. Бурханч лам Г.Пүрэвбатын Төв аймгийн Борнуурт босгосон энэхүү аялал жуулчлал, шашин номын бүсэд зундаа амралтын өдрүүдэд 6000-8000 хүн очдог гэх мэдээлэл бий.
“Аглагийн хийд хүртлэх 6,2 км хатуу хучилттай авто зам төсөл”-ийн барилгын ажлыг концесс эзэмшигч энэ оны арванхоёрдугаар сарын 15-ны дотор багтаан хийх ёстой. Төсөлд оруулсан хөрөнгө оруулалтаа 2016 оны улсын төсвөөс нөхөж авахаар гэрээний төсөлд тусгасан юм байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн