Open iToim app
Нийгэм | 1 мин уншина

Авто машины татвар төлөх хугацаа энэ сард дуусна

Авто машины татвар төлөх хугацаа энэ сард дуусна
Нийтэлсэн 2016 оны 5 сарын 17
Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдол, авто зам ашигласны төлбөр авах хуулийн хугацаа энэ сарын 31 -нд дуусна. Энэ хугацаанд авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдол, зам ашигласны төлбөрөө төлөөгүй жолооч нарыг замын хөдөлгөөнд оролцуулахгүй аж.
Тодруулбал, ирэх зургадугаар сарын 1-нээс эхлэн татвар төлөөгүй тээврийн хэрэгслийг шалгаж замын хөдөлгөөнд оролцуулахгүй юм байна. Тэгэхээр энэ сарын 31-нд багтаан татвараа төлөхгүй бол жолооч нар ирэх сарын 1-нээс эхлэн замын хөдөлгөөнд оролцуулахгүй.
Нийслэлийн хэмжээнд 450 мянган тээврийн хэрэгсэл Авто тээврийн үндэсний төвд бүртгэлтэй байдаг бөгөөд 330 мянган тээврийн хэрэгсэл нь замын хөдөлгөөнд идэвхтэй оролцдог аж. 330 мянган тээврийн хэрэгслээс өнөөдрийн байдлаар 220 мянга нь албан татвар болон агаарын бохирдол, авто зам ашигласны төлбөрөө төлжээ. Нийслэлд идвэхтэй хөдөлгөөнд оролцдог авто машинуудын 30 хувь нь тээврийн хэрэгслийн албан татвараа төлөөгүй байгаа аж. Татвар төлөх 22 цэгт автомашины албан татварыг хурааж байгаа юм байна. Тухайлбал, дүүргүүдийн татварын хэлтсүүд, Баянзүрх дүүргийн оношилгоо, Драгон салбар, Дүнжингарав, Мишээл экспо салбар, Цэлмэг тэнгэр хотхон, Сүхбаатар дүүрэг оношилгоо, Монгол хьюндай зэрэг 22 цэгт татвар хурааж байгаа юм байна. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн