Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд Удирдлага, Мэдээллийн болон Цахим төлбөрийн систем нэвтрүүлэх төслийн хүрээнд Нийслэлийн Тээврийн газар, “Улаанбаатар смарт карт” компани хамтран “UB Smart Bus” гар утасны аппликэйшны эхний хувилбарыг туршилтаар ашиглаж эхэлжээ. Уг аппликейшныг ашиглан нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарь, автобусны буудал, чиглэлийн зураглалыг харах боломжтой. Мөн суух автобусны буудлыг дамжин өнгөрөх бүх чиглэлийн мэдээлэл, автобусны хоорондын хүлээгдлийн хугацаа, суух автобусаа хаана явж байгааг ч харж болохоороо онцлогтой. Одоогоор "Android" үйлдлийн системтэй утсанд зориулсан хувилбарыг "Play Store 3дээр байрлуулсан бөгөөд тун удахгүй "iOS" үйлдлийн системд зориулсан хувилбарыг "App store"-д байрлуулах аж.