Парламентад суудалтай улс төрийн нам, эвслийн дарга нар Ерөнхийлөгчийн сонгуулийг зургадугаар сард хийх санал гаргаад байгаа. ХҮН намын дарга Т.Доржханд Ерөнхийлөгчийн сонгуулийг хоёрдугаар сард хийх нь хуулийн зөрчилтэй талаар Үндсэн хуулийн цэцэд хандана гэдгээ ч мэдэгдсэн. Хэрвээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг чөлөөлснөөс хойш дөрвөн сарын дотор хийх Ерөнхийлөгчийн сонгуулийг ээлжит бус гэж үзвэл дараагийн хүн дөрвөн сар л Ерөнхийлөгчөөр ажиллана. Учир нь УИХ-ын гишүүн чөлөөлөгдсний дараа тухайн тойрог дээр нөхөн сонгууль явуулж, сонгогдсон хүн өмнөх гишүүний үлдсэн хугацааны бүрэн эрхийг хэрэгжүүлдэг. Тиймээс Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийхээ хугацаа дуусахаас өмнө чөлөөлөгдсөн учраас дөрвөн сарын дотор сонгох Ерөнхийлөгч өмнөх Ерөнхийлөгчийн үлдсэн хугацааны бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гэж намын дарга нар тайлбарлаж байгаа. Гэхдээ Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг өдрөөр бус жилээр тогтоосон бөгөөд 2027 он гарахад Ерөнхийлөгчийн сонгуулийн жил эхэлнэ. Мөн ээлжит бус сонгууль бол нөхөн сонгууль биш гэдгийг хуульчид хэлж байна. Тиймээс ээлжит сонгууль, ээлжит бус сонгууль гэдэгт зарчмын зөрүү байхгүй бөгөөд сонгуулийн жил эхэлсэн учраас Ерөнхийлөгчийн сонгуулийг дөрвөн сарын дараа зохион байгуулах ёстой бөгөөд сонгогдсон хүн зургаан жилийн бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 4.2.2-т Ээлжит бус сонгуулийг Үндсэн хуулийн Гучин долдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Ерөнхийлөгч огцорсон, нас нөгчсөн, хүсэлтээрээ чөлөөлөгдсөн тохиолдолд явагдах сонгууль гэж тодорхойлсон. Хуульд