Монголын Банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо (МББСБХ) УИХ-ын дарга С.Бямбацогтын гаргасан зээлийн мэдээллийн санд хар жагсаалтад бүртгэгдсэн 620,000 гаруй иргэний 1.5 сая хүртэлх төгрөгийн зээлээ бүрэн төлж барагдуулсан бол зээлийн ангиллыг шилжүүлэх шийдвэрийг эсэргүүцэж мэдэгдэл гаргалаа.
Холбооны үзэж байгаагаар энэ шийдвэр зээлийн хүүг бууруулахын оронд өсгөж, санхүүгийн салбарын эрсдэлийг нэмэгдүүлнэ. Мөн сайн зээлдэгчдийг хохироож, санхүүжилт хэрэгтэй иргэдийг зохицуулалтгүй саарал зах зээл рүү түлхэх эрсдэлтэй аж.
Тэдний дурдсан эрсдлийг тоймловол:
Иргэд хэрэгцээнээсээ илүү зээл авч, өрийн дарамтад улам гүнзгий орж болзошгүй.
Зээлдэгчийн эрсдэлийг үнэн зөв үнэлэх боломжгүй болсноор чанаргүй зээл нэмэгдэнэ.