“Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Даваасүрэнг хүний эрүүл мэндэд хортой химийн бодис агуулсан 1000 тонн түлш барьцалдуулагчийг худалдан авах гэрээ байгуулж, хилээр нэвтрүүлэхийг завдсан хэрэгт Авлигатай тэмцэх газрын мөрдөгчид илрүүлэн, эрүүгийн хэрэг үүсгэжээ.