“Тавантолгой түлш” ХХК арванхоёрдугаар сарын 6-наас айл өрхүүдэд 14 хоногийн хэрэглээний шахмал түлшийг нэг удаагийн худалдан авалтаар олгохоор болжээ. Ингэснээр иргэд өмнө нь сард дөрвөн удаа түлш худалдан авдаг байсан бол цаашид хоёр удаа худалдан авах боломжтой болох юм. Харин нэг сард олгох түлшний нийт хэмжээг өөрчлөхгүй юм байна.