Ардчилсан намын Сонгуулийн стратегийн байгууллага өнөөдөр хуралдаж, Ерөнхийлөгчийн сонгуулийн мөрийн хөтөлбөр боловсруулах, олон нийтэд танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн даргаар УИХ-ын гишүүн С.Эрдэнэболдыг томилжээ.АН дотор Ерөнхийлөгчид нэр дэвшихээр Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, намын дарга асан Л.Гантөмөр, УИХ-ын гишүүн Д.Ганбат нар бүртгүүлжээ. Гэхдээ энэ удаад АН дотоод сунгаа зохион байгуулахгүй Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ Үндэсний бодлогын хорооноосоо тодруулахаар болжээ.