Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамцыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх эсэх санал хураалтад 78 гишүүн оролцсоноос 45 гишүүн буюу 57 хувь нь дэмжиж, үүрэгт ажлаас нь чөлөөллөө.
СЗХ-ны дарга Т.Жамбаажамц энэ сарын 2-нд өөрийн хүсэлтээ ажлаа өгөх өргөдлөө өгч, УИХ 6-нд хэлэлцээд өргөдлийг хүлээж аваагүй. Тиймээс өнгөрсөн 7 хоногт уг асуудлыг дахин хэлэлцэхээр оруулсан ч МАН-ын зарим гишүүн хойшлуулах санал гаргаж, "хэрвээ хэлэлцвэл дахин унагаж харуулна шүү" гэсэн учраас хэлэлцээгүй байна. УИХ-ын дарга С.Бямбацогт сонгогдсоноосоо хойш анх удаа СЗХ-ны даргыг чөлөөлөх асуудлыг УИХ-даа оруулж хэлэлцүүлсэн ч олонх нь дэмжээгүй. Ийнхүү хоёр долоо хоног дараалан СЗХ-ны дарга Т.Жамбаажамцыг чөлөөлөх асуудлыг хэлэлцсний эцэст энэ удаа үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргалаа.