УИХ-ын дарга С.Бямбацогт өнөөдрийн Ерөнхийлөгчийн тамгыг гардан авч, Ерөнхийлөгчийн үүргийг давхар хашихаар болсон.
Тэгвэл тэрээр дөнгөж сая хэвлэлд ярилцлага өгч, цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийлжээ. 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших үү гэдэг асуултад " Би УИХ-ын даргаар сонгогдохдоо Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ илэрхийлсэн. Өнөөдөр ч энэ байр суурь дээрээ хэвээр байгаа" гэлээ.
Түүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр бэлтгэл ажлаа хангаж байгаа гэсэн мэдээлэл улс төрийн хүрээнд гараад байсан ч тэрээр өнөөдөр албан ёсоор байр сууриа илэрхийлэв.