Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг чөлөөлөх асуудлыг өчигдөр УИХ хүлээн авсан. Тиймээс УИХ-ын дарга С.Бямбацогт дараагийн Ерөнхийлөгч сонгогдтол Ерөнхийлөгчийн үүргийг хэрэгжүүлнэ.
Тэгвэл өнөөдөр 11.00 цагт УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамга хүлээлгэн өгөх аж.
УИХ-ын дарга С.Бямбацогт Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Ерөнхийлөгч огцорсон, нас нөгчсөн, хүсэлтээрээ чөлөөлөгдсөн бол Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг Улсын Их Хурлын дарга бүрэн хэрэгжүүлнэ” гэж, мөн зүйлийн 5 дахь хэсэгт “Энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан тохиолдолд Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэгжүүлэх асуудлыг УИХ-ын чуулганы хуралдаанаараа тухай бүр хэлэлцэж шийдвэр гаргана” гэж заажээ.