Улс тунхагласны ойн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч төрийн одон медаль гардуулдаг уламжлалтай.Арваннэгдүгээр сарын 26-нд Улс тунхагласны 104 жилийн ой тохиох бөгөөд энэ өдөр төрийн шагнал авах хүсэлтэй хүмүүс ЕТГ-т хүсэлтээ хүргүүлээд байсан. Тэгвэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр ажлаа өгсөнтэй холбоотойгоор энэ өдөр төрийн одон медаль гардуулах, эсэх нь тодорхойгүй болжээ. Учир нь шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олгодог учраас үүрэг гүйцэтгэж байгаа УИХ-ын дарга С.Бямбацогт олгох уу, үгүй юү гэдэг асуудал үүссэн байна.Учир нь ийм нөхцөл байдал өмнө нь үүсэж байгаагүй учраас тамгын газруудын хуулийн хэлтсүүд хуулийн гаргалгааг хайж байгаа аж. Хэрвээ Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчийн зарилгаар төрийн одон медаль гардуулахгүй гэвэл Цагаан сараар ч төрийн одон медаль гардуулахгүй нөхцөл үүснэ. Өөрөөр хэлбэл, шинэ Ерөнхийлөгчөө сонготол төрийн шагнал олгогдохгүй байх нөхцөл үүсэх юм.