УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж байна. Чуулганы хуралдаанд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Н.Учрал нар оролцож байна. Өчигдөр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор уг асуудлыг хэлэлцэн, 77.8 хувийн саналаар дэмжсэн билээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч дууслаа. Энд дарж парламентын хэлэлцүүлгийг уншина уу.
Гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа У.Хүрэлсүхийн Монгол Улсын Ерөнхийлөгчөөс чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 92.3 хувийн саналаар дэмжлээ. Санал хураалтад 104 гишүүн оролцлоо.
Ингээд Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хугацаа дуусахаас өмнө 221 өмнө өөрийн хүсэлтээр ажлаа өглөө. У.Хүрэлсүх 2021 оны зургадугаар сард Монгол Улс Ерөнхийлөгчөөр сонгогдсон У.Хүрэлсүх бүрэн эрхийн 6 жилийнхээ 90 хувийг дуусгасан. Тэрээр 2019 онд Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу 6 жилээр сонгогдсон анхны Ерөнхийлөгч юм.