МАН-ын Удирдах зөвлөлийн хурлыг 17.00 цагт зарласан ч эхлээгүй байна.
Хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажил болон Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын томилгооны талаар хэлэлцэх аж.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өнөөдөр өөрийнх нь хүсэлтээр чөлөөлсөн. Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулиас зургаан сарын өмнө Ерөнхийлөгч чөлөөлөгдсөн учраас хугацаанаасаа өмнө сонгууль явуулах нөхцөл байдал үүсээд байгаа. Өөрөөр хэлбэл, дөрвөн сарын дотор Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулах юм. Тиймээс ирэх сарын сүүлээр Ерөнхийлөгчийн сонгуулийн товыг тогтооно.
Түүнчлэн ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр мөн өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаа өгсөн. Тиймээс ЗГХЭГ-ын даргын томилгоог мөн хэлэлцэн юм байна. Удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэрийн талаар бид эргэн мэдээлнэ.