УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх чөлөөлөгдөх өргөдлөө энэ сарын 17-нд гаргасан. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авсангүй. Ингээд У.Хүрэлсүхийн Монгол Улсын Ерөнхийлөгчөөс чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 77.8 хувийн саналаар дэмжлээ. Маргааш УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэн эцэслэн шийдвэрлэнэ.