Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр өргөдлөө өгч байгаа талаараа УИХ дахь МАН-ын бүлэгт мэдээлэл өгсөн. Ингэхдээ гишүүдийн асуултад хариулалгүй, өөрөө үгээ хэлчихээд гарчээ. Ерөнхийлөгч "Ах, дүү мэт санаж явсан хүмүүст гүтгүүлж байна. Нам дээрээ уулзъя. Ажлаа өгөөд хуулийн байгууллагаар энэ олон гүтгэлэг болохыг нотолж, нэр төрөө сэргээлгэнэ" гэжээ.Тэрээр Ерөнхийлөгчийн ажлаа хүлээлгэж өгөөд намын гишүүнчлэлээ сэргээж, нам дээрээ очно. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр УИХ-ын даргад өргөдлөө өгч, өнөөдөр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэх юм байна. Ингээд энэ 7 хоногийн УИХ-ын нэгдсэн чуулганаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг эцэслэн шийднэ. Ерөнхийлөгч хугацаанаасаа өмнө чөлөөлөгдөж байсан тохиолдол өмнө нь гарч байгаагүй. Хэрвээ У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийг чөлөөлвөл УИХ-ын дарга С.Бямбацогт дараагийн Ерөнхийлөгч сонгогдтол орлон ажиллана.