Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдэл хийлээ.Ерөнхий сайд Н.Учрал Гашуунсухтайтын төмөр замын бүх оффтейк гэрээг ил болгож, уг асуудлаар УИХ-ын хянан шалгах сонсгол зохион байгуулж, хууль хяналтын байгууллагад хугацаатай үүрэг өгнө гэлээ. Мөн Гашуунсухайтын төмөр замын асуудал Ерөнхийлөгч асан Х.Баттулгаас эхлэлтэй гэв.Тэрээр “Засгийн газрын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Цаашдаа ч хэвийн үргэлжилнэ. Өчигдөр Төрийн тэргүүн ажлаа хүлээлгэн өгч, энгийн иргэний хувиар шалгуулна гэдгээ мэдэгдсэн.Энэ жишгийн дагаа ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр, Хууль зүй дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ нар мөн ажлаа хүлээлгэн өгч, шалгуулах өргөдлөө өгсөн. Өнөөдөр Б.Энхбаяр сайдыг чөлөөлөх захирамж гаргаж, УИХ-д хэлэлцүүлнэ. Зэвсэгт хүчний ерөнхий командлагч ажлаа өгсөн учраас батлан хамгаалах салбар эзэнгүйдэж болохгүй. Тиймээс Д.Батлут сайдын өргөдлийг би өнөөдөр хүлээж авсангүй. Мөн Төрийн нарийн бичгийн даргынх нь хугацааг сунгачихлаа.