Хотын дарга асан Х.Нямбаатар “Бодь Интернэшнл” компаниас авлига авсан хэмээн нэр дурдсан албан тушаалтнуудаас гурав нь ажлаа хүлээлгэн өгөхөө өнөөдөр мэдэгдэв.
Тодруулбал, Х.Нямбаатар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг 25 сая, ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр болон Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ нарыг 10 сая, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатарыг 22 сая ам.долларын авлига авсан хэмээн мэдэгдсэн.
Тэгвэл нэр дурдагдсан албан тушаалтнуудаас МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатараас бусад нь ажлаа хүлээлгэн өгч, нэр төрөө сэргээлгэхээ мэдэгдлээ.
Дашрамд дурдахад, 22 сая ам.доллар нь 2020 оны дундаж ханшаар тооцвол 61 тэрбум 892 сая 600 мянган төгрөгтэй тэнцэх хэмжээний мөнгө юм.
Ерөнхийлөгчөөсөө эхлээд төрийн өндөр албан тушаалтнуудын нэр ийм хэмжээний авлигын хэрэгт холбогдон яригдаж буй энэ үед тэд ажлаа хүлээлгэн өгч, нэр төрөө сэргээлгэхээр шийджээ.
Харин МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар ажлаа өгөхгүй үлдэх үү.