Сэтгүүлч Б.Даваахүүг ажлаа тараад гэртээ харих замд нь цагдаагийн байгууллагаас баривчлан, цагдан хориод 10 гаруй хонож байна. Түүнийг энэ сарын 5-6-нд шилжих шөнийн үүрээр хорьжээ. Энэ талаар өмгөөлөгч "Сэтгүүлч Б.Даваахүү энэ сарын 5-нд хорилоо гэж над руу мессеж бичсэн байсан. Би 7-нд ирж уулзсан. Одоогийн байдлаар биеийн байдал нь сайн байна. Прокурор нотлох баримтыг танилцуулаагүй, үндэслэлгүйгээр хорьсон. Түүнийг нийтийн албан тушаалтныг заналхийлсэн гэдэг зүйл ангиар буруутгаж байгаа. Нотлох баримтыг устгаж, оргон зайлж болзошгүй гэж цагдан хорьсон гэж тайлбарлаад байгаа. Гадаад паспортыг нь хураагаад авчихсан, оргон зайлах боломжгүй гэдгийг шүүх тогтоосон. Энэ хэргийг гадуур шалгах боломж байдаг. Үндэслэлгүйгээр хэрэг үүсгэсэн, цуцалж өгөх шаардлагыг өмгөөлөгч нар тавьж байна" гэлээ.