Төрлөөр нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад биологийн гаралтай аюулт үзэгдлийн тохиолдол хамгийн их өссөн байна. Тодруулбал, хүн, мал, амьтны гоц халдварт өвчин, хортон шавж, мэрэгчийн тархалт зэрэг биологийн гаралтай аюулт үзэгдэл 2025 оны эхний 10 сард 29 удаа бүртгэгдэж байсан бол энэ онд 131 болж, 4.5 дахин нэмэгджээ.