УИХ-ын П.Сайнзориг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулан бэлдэж байгаа аж. Ингэхдээ зургаан асуудалд өөрчлөлт оруулах бөгөөд үүнд Ерөнхийлөгчийг парламентаас сонгох өөрчлөлт багтаж байгаа юм байна. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах бүрд Ерөнхийлөгчийг парламентаас сонгох асуудал хөндөгддөг ч хуульд оруулж чаддаггүй. Хамгийн сүүлд буюу 2023 онд Үндсэн хуульд өөрчлөлт оруулахад энэ өөрчлөлт яригдаж байсан ч мөн л орхигдож, парламентын 126 гишүүнтэй, сонгуулийн холимог тогтолцоотой байх өөрчлөлтийг л хийж байв. Бүх ард түмнээс сонгогддог Ерөнхийлөгч маш их эрх мэдэлтэй болж, хууль, шүүхийн байгууллагын удирдлагыг томилдог нь ч нэг хүнд хэт их эрх мэдэл төвлөрөх сөрөг үр дагавратай байгааг бид олон жил ярьж ирсэн. Тэгвэл УИХ-ын гишүүн П.Сайнзориг Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог байх өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулахаар хуулийн төсөл боловсруулж байгаа аж. Тэрээр "Би 10-аад асуудал сонгон судалгаа хийсэн. Одоо зургаан асуудал дээр тунаж Үндсэн хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага байна гэж харсан. Нэгд, нутгийн захиргаа хот, дүүргээ ялгах. Маш их жижгэрсэн засаг захиргааны нэгжийг нэгтгэх,