Засгийн газрын сайд нарт сэлгээ хийх мэдээлэл өнгөрсөн долоо хоногоос эрчээ авсан. Тэр дунд Батлах хамгаалахын сайд Д.Батлутыг хамгийн түрүүнд чөлөөлнө гэсэн мэдээлэл ч гарсан юм. Тэгвэл энэ төлөвлөгөө бодитоор хэрэгжиж, Батлан хамгаалахын сайд Д.Батлут өөрийн хүсэлтээр сайдын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх шийдвэр гаргаснаа мэдэгдлээ.
Тэрээр өөрийн нийгмийн сүлжээндээ "Батлан хамгаалахын сайд Д.Батлут энэ талаар цахим хуудсандаа байршуулсан мэдэгдэлдээ "Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй…
Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж Батлан хамгаалахын сайдын үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх шийдвэр гаргалаа. Сайдын хувьд хүлээсэн үүрэг, хариуцлагаа ухамсарлаж, салбарын бодлого, зорилтыг хэрэгжүүлэхийн төлөө ХҮНДЭЭ ОЙР, ХҮНИЙГ ТӨВ БОЛГОЖ ажиллав.
Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал, Засгийн газрын гишүүд, Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн, хамтран ажилласан бүх хүнд талархал илэрхийлье" гэжээ.
Мэдэгдэлдээ хэдий өөрийн хүсэлтээр сайдаас чөлөөлөгдөж байна гэсэн ч гэлээ түүнийг удаа дараа ажлын хариуцлага алдсан гэдэг шалтгаанаар огцруулахыг сөрөг хүчнээс байнга шаардаж байсан. Мөн салбарын сайдын ажлаас илүү хувийн пиартаа анхаарч байна гэх шүүмжлэл ч гарсан. Тиймээс Н.Учралын Засгийн газраас явуулах хамгийн эхний сайдад Д.Батлутыг нэрлэж байв. Энэ дагуу тэрээр улс төрийн шахалтаар өргөдлөө өгсөн байх магадлалтай.