Бид уг хэргийн талаар Улсын дээд шүүхийн цахим мэдээллийн сангаас шүүж үзсэн юм. Дээд шүүх ямар хэрэг явдалд, ямар үндэслэл бүхий шийдвэр гаргасныг шалгалаа. 2019 оны намар шахмал түлш түлээд угаартаж, гурван настай охиноо алдаж, өөрөө хөгжлийн бэрхшээлтэй болсон эхийн зургаан жил үргэлжилсэн маргаан 2026 оны тавдугаар сард эцэслэн шийдвэрлэж, шүүх Тавантолгой түлш ХХК-ийг буруутай хэмээн үзэж нийт 503,083,426 төгрөг гаргуулахаар тогтоожээ.