Улсын дээд шүүх 11 дүгээр сарын 11-ний өдөр буюу өчигдөр болсон шүүх хуралдаанаар “Акуа гарден” гэх тодотголтой “Онч шийдэл” НҮТББ-ын нэхэмжлэлтэй хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, “Эм энд Жи констракшн” ХХК-д олгосон гурав дахь нэгж талбарын Дунд голын онцгой хамгаалалтын бүсэд давхацсан хэсгийг хууль бус байсныг тогтоолоо.
Акуа гарден” гэх тодотголтой “Онч шийдэл” НҮТББ-ын нэхэмжлэлтэй хэргийг анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Харин Давж заалдах шатны шүүх нийслэлийн Засаг даргын 2022 оны А/17 дугаар захирамжийн нэг хэсэг буюу “Эм энд Жи констракшн” ХХК-д холбогдох гурван нэгж талбарын хоёрынх нь Дунд голын онцгой хамгаалалтын бүсэд давхацсан хэсгийг хүчингүй болгосон. Мөн нийслэлийн Ерөнхий архитекторын 2022 оны ХТХ2022/00-189 дүгээр архитектур төлөвлөлтийн даалгаврыг шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаатай түдгэлзүүлсэн. Харин үлдсэн нэгж талбарын Дунд голын онцгой хамгаалалтын бүсэд давхацсан хэсгийг хууль бус байсныг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Бусад шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгосон.
Тэгвэл Хяналтын шатны шүүхээс давж заалдах шатны шүүхийн магадлалд “нийслэлийн Засаг даргын 2022 оны А/17 дугаар захирамжийн “Эм энд Жи констракшн” ХХК-д холбогдох үлдсэн нэгж талбар бүхий газрын Дунд голын онцгой хамгаалалтын бүсэд давхацсан хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлтийг оруулж, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Шүүх ингэж шийдвэрлэхдээ дараах үндэслэлийг дурджээ. Хариуцагч Засаг дарга 2018 оны А/1111 дүгээр захирамжаар гуравдагч этгээдэд 2013 онд “ногоон байгууламжийн зориулалтаар” олгосон 11.8 га газрын хэмжээ, зориулалтыг өөрчилсөн. Тодруулбал,