Өмнөговь аймагт болсон “Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалтын үеэр шатахууны нийлүүлэлт, үнийн асуудлаар мэдээлэл өгөхдөө Ерөнхий сайд Н.Учрал бухимдан, иргэдийн асуултад ширүүн өнгө аястай хариулт өгсөн байна. Ерөнхий сайд хариулахдаа "Би дараа сард ямар байхыг ярьж байна шүү дээ. Би ямар бензин үйлдвэрлэж байгаа биш. Та нар жаахан амьдралтай юм ярь. Манай улс шатахуунаа 100 хувь импортоор авдаг. Та нар ингэлээ гээд юу өөрчлөгдөх юм” гэсэн юм.