УИХ-ын гишүүн Ө.Шижир 2027 оны улсын төсвийг 10 их наядаар тэлсэн, сонгууль угтсан, үрэлгэн төсөв хэмээн шүүмжилж, ийм төсөвтэй байхад ирэх жил инфляцыг 6%-д барих боломжгүй. Бид ирэх оны төсвийг хэлэлцсэн болоод батлах нь ээ хэмээн өөрийн цахим хаягтаа байр сууриа илэрхийллээ.
Тэрээр, хувийн хэвшлээ үзэн яддаг засгийн газар бий боллоо. Хамгийн их ажлын байр бий болгодог Жижиг дунд бизнес эрхлэгчид, үйлчилгээний салбараа яаж ийж байгаад дампууруулна даа гэдэг засгийг газартай боллоо. Оюутолгойгоос орж ирнэ гэх байгаа, байхгүй нь тодорхойгүй ноогдол ашгийг улсаараа булаалдаж энд ч зарцуулна, тэнд ч зарцуулна гэж хэрэлдсээр байгаад ирэх оны улсын төсвөө бараг л хэлэлцсэнгүй.
Төсвийн өөрчлөлт оруулах боломжтой 3-р хэлэлцүүлгийг Засгийн газар нь Оюутолгой ноогдол ашгийг ингэж ч хуваарилна, тэгж ч хуваарилна гэсээр гишүүдийнхээ хөлийг нь тушиж, амыг нь дарж байгаад дуусгав.
Үр дүнд нь гишүүд зарчмын зөрүүтэй санал гаргаж Засгийн газраас өргөн барьсан төсөвт хяналт тавих үндсэн хуулиар олгогдсон онцгой эрхээ алдаж амаа үдүүлэв. Цөөхөн хэдхэн гишүүдийн гаргасан зарчмын зөрүүтэй бодит бүх саналыг нам, намаараа үгсэн нийлж байгаад жадлан эсэргүүцэж унагаав.
Эцэст нь 10 их наядаар тэлсэн, сонгууль угтсан, авлигажсан, үрэлгэн, ирээдүйг хараагүй гэх есөн шид нь бүрдсэн төсөв баталж байна. Улсын төсвөө 10 их наядаар тэлчхээд ирэх жил инфляцыг 6%-д барь Монгол банкаа гэдэг бол мунхаглал шүү УИХ, Засгийн газрын гишүүдээ. Тийм боломж ч хаана ч байхгүй. Тийм учир иргэд аж ахуйн нэгжүүд минь засгийн газрын худал ярианд итгэж төлөвлөв дөө гэж захья. Хувийн хэвшлээ үзэн яддаг Засгийн газар бий боллоо.