Тодруулбал, Улаанбаатар хотод 2019 онд нэг шуудай сайжруулсан шахмал түлшийг 3750 төгрөгөөр зарж эхэлсэн. Харин 2020 оны арванхоёрдугаар сараас 2021 оны дөрөвдүгээр сар хүртэлх хугацаанд буюу ковидын үед 50 хувийн хөнгөлөлт үзүүлж, нэг тонныг 75 мянган төгрөгөөр буюу нэг шуудайг ойролцоогоор 1875 төгрөгөөр борлуулсан.
Түүнээс хойш шахмал түлшний үнэ огт өөрчлөгдөөгүй. Тухайлбал 2023 он, 2024 онд нэг шуудай нь 3750, нэг тонн нь 150 мянган төгрөг байсан бол 2025-2026 оны халаалтын улирлаас хагас коксыг анх удаа хэрэглээнд нэвтрүүлж, нэг шуудайг нь 5000 төгрөгөөр борлуулж эхэлсэн. Харин шахмал түлшний үнэ хэвээр үлдсэн бөгөөд 2026-2027 оны улиралд ч нэг шуудай шахмал түлш 3750, хагас кокс 5000 төгрөгийн үнэтэй байна.