Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам шатахууны нөхцөл байдал болон хэрэгжүүлж буй ажлынхаа талаар өнөөдөр мэдээлэл өглөө.
Арваннэгдүгээр сарын эхний 9-ий байдлаар улсын хэмжээнд 20,670 тонн АИ92, 500 тонн АИ95 автобензин, 71,551 тонн дизелийн түлш, 1,500 тонн онгоцны түлш импортоор орж ирсэн байна. Одоогоор Улаанбаатар төмөр замын хэмжээнд 153 вагон буюу 9,180 тонн АИ-92 автобензин байна. Үүнээс 126 вагон буюу 7,500 тонныг буулгах өртөөнүүдэд буулгаж, түгээж байна. Ердийн хэрэглээгээр тооцвол АИ-92 автобензин 11 хоног, АИ-95 автобензин 9 хоног, дизелийн түлш 30 хоног, онгоцны түлш 37 хоногийн нөөцтэй байна.
АҮЭБЯ-ны Газрын тосны бодлогын газрын дарга Ч.Хишигдалай "Энгийн гэж нэрлээд байгаа АИ92 бензинийг "Роснефть" компанийн Ангарскийн газрын тос боловсруулах үйлдвэрээс нийлүүлдэг. Арваннэгдүгээр сарын нийлүүлэлтэд Евро2 стандартын автобензиний үнэ 50 орчим ам.доллараар буурсан. Иймд энгийн АИ92-ын үнийг тодорхой хэмжээгээр бууруулах боломжтой. Бусад бүтээгдэхүүний үнэ буурахгүй.
Монополийн эсрэг газрын дарга Б.Амарсанаа "Хяналт шалгалтын ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд 482 шатахуун түгээх станцад дөрвөн чиглэлээр шалгалт хийсэн. Одоогийн байдлаар станцуудын 75 хувь нь хэвийн ажиллаж байна. Үлдсэн нь техникийн шалтгаанаар үйл ажиллагаагаа түр зогсоосон. Гол шалтгаан нь АИ92 буюу энгийн бензиний сав хий сорсон явдал юм. Шалгалт эхлэхэд нэг хошуугаар бензин түгээж байгаа асуудал нэлээд байсан. Одоо хоёр болон түүнээс дээш хошуугаар түгээж буй станцын тоо 60 хувиар өссөн. Нийт станцын 75 хувьд 30 хүртэлх машин оочирлож байгаа бол 25 хувьд 30-аас дээш машин оочирлож байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд оочиргүйгээр үйлчилж байна. Мөн нийт станцын 96 хувь нь