Манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт өнгөрсөн оныхоос 33.5 хувиар өсөж 28.8 тэрбум ам.долларт хүрсэн байна.Оны эхний 10 сарын байдлаар манай улс 17.8 тэрбум ам.долларын бараа, түүхий эдийг экспортолсон бол 10.9 сая ам.долларын бараа бүтээгдэхүүнийг импортоор авчээ. Экспортын дүн импортынхоос 6.8 сая ам.доллараар давж, гадаад худалдааны баланс эераг гарсан байна.Экспорт өнгөрсөн оныхоос 46 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Өсөлтөд уул уурхайн гол нэр төрлийн бүтээгдэхүүний экспортын хэмжээ нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн. Тухайлбал, чулуун нүүрсний экспорт өнгөрсөн оны мөн үеийнхээс 36.9 хувиар нэмэгдэж 88.9 сая тоннд хүрэв. Зэсийн баяжмал 15 хувиар нэмэгдэж 2.1 сая тоннд хүрсэн бол төмрийн хүдрийнх 3.2 хувиар өсөж 7.4 сая тоннд хүрлээ. Мөн ямааны самнасан ноолуурын экспорт өнгөрсөн оныхоос 3.2 хувиар өсөж 3.7 мянган тонн болж өсөв. Харин алтны экспорт өнгөрсөн оны мөн үеийнхээс 30.6 хувиар буурч 5.9 тонн, малын мах, дайвар бүтээгдэхүүний экспорт 31.3 мянган тонн болж 20.5 хувиар тус тус буурчээ.Харин импортын нийт дүнгийн 24 хувь нь нефтийн бүтээгдэхүүн байгаа бөгөөд нийт 2.6 тэрбум ам.доллар зарцуулжээ. Автобензиний импорт 756.4 мянган тоннд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 11.5 хувиар, дизель түлшнийх 14.2 хувиар өссөн байна.