Ерөнхий сайд Н.Учрал: Үйл ажиллагааг бүрэн цахимжуулж, хүнд суртал, шат дамжлагыг бууруулж, бараа бүтээгдэхүүнийг шуурхай нэвтрүүлэх, лабораторийн хүчин чадлыг бүрэн ашиглаж, газар дээр нь хийх боломжтой шинжилгээг төв рүү давхар илгээдэг байдлыг зогсоох, боомтын хүчин чадал, дэд бүтцийг сайжруулахад шаардлагатай санхүүжилт, хөрөнгө оруулалтыг шийдвэрлэж, рентген тоног төхөөрөмжөөр хангах, шинэ терминал барих ажлыг эрчимжүүлэх, терминалын шинэчлэл, засвар үйлчилгээний тендерийн шаардлага, үнэлгээг нягталж, чанар, стандартын шаардлага хангасан гүйцэтгэгчийг хуульд нийцүүлэн шалгаруулж, ажлыг шуурхай эхлүүлэх, гарц нэмэгдүүлэх бэлтгэлийг хангаж, ачааны цахилгаан автомашинд зориулсан тусгай гарц байгуулах, уртасгасан цагаар үргэлжлүүлэн ажиллах боломжийг БНХАУ-ын талтай тохирох, засаглал, ил тод байдал, хариуцлагыг сайжруулах хүрээнд гаалийн шалгалт, үнэлгээ, татвар ногдуулалтын шийдвэрийг цахим бүртгэлтэй, хянах боломжтой болгож, албан тушаалтны үзэмжээр асуудал шийдвэрлэх, авлига үүсэх нөхцөлийг арилгах, гаалийн орлогын өөрчлөлтийн шалтгааныг бодит мэдээлэлд тулгуурлан нягталж, дотоод хяналтыг сайжруулах, үйлчилгээний шаардлага, төлбөр, шийдвэрлэх хугацаа, дарааллын мэдээллийг нээлттэй болгож, иргэн, аж ахуйн нэгжийн гомдлыг шуурхай шийдвэрлэж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.